Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Н.Учралын “хүслийн жагсаалт”-ыг УИХ хэлэлцэж эхэллээ

2026/09/07
УИХ-ын чуулганы ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Засгийн газраас хуулийн төслөө өргөн барихдаа Төрийн ордонд хэвлэлийн хурал зарласан юм. Тухайн үед Ерөнхий сайд цалин тэтгэвэр нэмэх, Оюутолгойн ашгийг иргэн бүрд хүртээх, эрчим хүчний асуудлыг шийдэх, Эрдэнэс Тавантолгойн хувьцааг амь оруулах, ипотекийг идэвхжүүлэх чиглэлээр ажиллана гэдэг ерөнхий мэдээлэл өгч байлаа. Ер нь эдгээр асуудал бол Монгол Улс өнгөрсөн 30 гаруй жил тасралтгүй ярьсаар ирсэн, цаашдаа ярих ярвигтай зүйлс.
Хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй жагсаалт гэсэн үг. Ямар ажлыг яаж хийх календарчилсан төлөвлөгөө алга. Засгийн газар алхам тутамдаа хэмнэлт хийнэ гэж ярьж буй ч өргөн барьсан төсвийн тодотгол нь төсвөө тэлэхээр орж ирсэн аж. Энд ганцхан гаргалгаа байна. Тэр бол Ерөнхий сайд Н.Учрал бүх хүнд таалагдахыг мэрийжээ. Төрийн албаны цалин, хөгшдийн тэтгэвэр бага байна гэж үү, аан тэгвэл нэмчихье ээ. Уул уурхайн орлого ард иргэдэд наалдахгүй байна гэнэ, наалдуулна аа. Татвар өндөр байгаа бололтой, багасчихна гэсэн л ерөнхий юм болжээ. Тэгвэл нэг талаараа халамжилна, нөгөө талаараа танаж, хасна гэж байгаа чинь ямар бодлого юм бэ. Хэрэгжих үү. Эсвэл зүгээр өнөөдөр сонсохыг хүссэн дууг чинь дуулья. Хожим нь яахыг мэдэх юм алга гэж байгаа хэрэг үү.
Үүнийг нотлох гэсэн шиг өнөөг хүртэл төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамнаас ам нээгээгүй байна. Зүй нь Сангийн сайд, эдийн засагч, мэргэжилтнүүд төсөв тойроод төлөвлөлтөө хэвлэлээр яриад сууж байх учиртай. Тэгвэл илүү ажил хэрэгч болох байв. Төрийн албан хаагчдаа хамгаалдаг, тэтгэврийн хөгшдөө боддог юм байж. Гэтэл хувийн хэвшилд давалгаалж буй дампуурлыг яах вэ. Ажилгүйдлийг яах гэж байна даа. Инфляц 13 хувьд хүрчихсэн өнөөгийн нөхцөлд Ерөнхий сайдын хуурай амалсан энэ жагсаалт гал дээр тос нэмнэ гэдгийг учир мэдэх хүмүүс яриад эхэллээ.
Оюутолгойн асуудал чинь Арбитр хүртэл явдаг, ипотекийн зээл чинь арилжааны банкнуудын аясыг хардаг гэдгийг иргэд өнөөдөр эдийн засаг гадарладаг байх ч албагүй мэддэг болчихсон. Ийм үед дээрх тодотгол өнөөдөр байгаа 13 хувийн инфляцыг л улам хөөргөдөх биш үү. Ямар ч байсан Ерөнхий сайд Н.Учралын “хүслийн жагсаалт” УИХ-ын чуулганд ороод ирэв. Цаашид хэрхэхийг харах л үлдэв.  

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он