Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Х.Нямбаатар: Хотыг хөгжүүлэхгүйгээр улсын эдийн засгийг хөгжүүлнэ гэж байхгүй

2026/09/08
Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал ард түмний амьдрал хүнд байхад үр ашиггүй зам гүүр, элдэв янзын юм хэрэггүй гэж үзээд зогсоохыг нь зогсоосноос болж дотоод, гадаадгүй улс төртэй нүүртэй байгаагаа хэлсэн.

Энэ талаар хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудастаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Хотын дарга асан Х.Нямбаатар “Зам, гүүр буруутай юу, эсвэл бодлого буруутай юу? Сүүлийн үед ард иргэдийн амьдрал хүнд байгааг зам, гүүр, бүтээн байгуулалттай холбон тайлбарлаж, миний эхлүүлсэн төслүүдийг ч “үр ашиггүй” мэтээр ярих болжээ. Тийм ээ. Манай баг  Сэлбэ 20 минутын хотын төсөл, Туулын хурдны зам, ТЭЦ-5 зэрэг томоохон төслийг эхлүүлсэн. Үүнээс гадна эхлүүлээд дуусгасан Багануурын 50 MBт, Бөөрөлжүүтийн 300 MBт, хотын замын зам гүүрний бүтээн байгуулалтууд, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн шинэчлэл, нийтийн тээврийн шинэчлэл, камерын нэгдсэн систем, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт гэх мэтээр хөвөрнө. Харин ч эхлүүлсэн нь зөв байсан гэж боддог. Яагаад гэвэл хотыг хөгжүүлэхгүйгээр улсын эдийн засгийг хөгжүүлэхгүй. Дэд бүтэцгүйгээр хувийн хэвшил өсөхгүй. Эрчим хүчгүйгээр үйлдвэр байгуулахгүй. Зам, тээврийн сүлжээгүйгээр бүтээмж нэмэгдэхгүй. Орон сууц, инженерийн дэд бүтэцгүйгээр иргэдийн амьдралын чанар дээшлэхгүй. Энэ бол зүгээр нэг барилга барих тухай асуудал биш. Энэ бол макро эдийн засгийн бодлого. Эдийн засагт “мөчлөг сөрсөн бодлого” гэж бий. Эдийн засаг сайн үед хуримтлуулна. Харин эдийн засаг саарч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хумигдаж, ажлын байр эрсдэлд орох үед төр эдийн засгийн өгөөжтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар мөчлөгийг сөрдөг. Нэг зам барихад зөвхөн зам барилгын компани ажилладаггүй. Барилга, цемент, төмөр, тээвэр, тоног төхөөрөмж, инженер, жолооч, жижиг дунд бизнес, үйлчилгээ гээд бүхэл бүтэн эдийн засгийн хэлхээ хөдөлдөг. Ажлын байр хадгалагдана. Өрхийн орлого хадгалагдана. Хэрэглээ хадгалагдана. Бизнесийн орлого нэмэгдэнэ. Татварын бааз тэлнэ.
Харин хамгийн чухал нь бүтээн байгуулалт дууссаны дараа тэр зам, цахилгаан станц, орон сууц, инженерийн дэд бүтэц нь дараагийн хэдэн арван жилийн эдийн засгийн бүтээмжийн суурь болж үлддэг. Мэдээж төсөл болгон зөв гэсэн үг биш. Үр ашиггүй бол зогсоо. Тооцоогүй бол зас. Авлига байвал шалга.
Гэхдээ “Ард түмний амьдрал хүнд байна, тиймээс зам, гүүр, бүтээн байгуулалтаа зогсооё” гэдэг бол эдийн засгийн бодлого биш. Ажлын байрыг зогсоосноор иргэдийн амьдрал сайжрахгүй. Хувийн хэвшлийн захиалгыг хумиад эдийн засаг сэргэхгүй. Хөрөнгө оруулалтыг зогсоогоод татварын бааз тэлэхгүй. Эрчим хүчний эх үүсвэрээ барихгүй байж үйлдвэржилт ярих боломжгүй. Түгжрэлээ шийдэх замаа барихгүй байж хотын бүтээмж ярих боломжгүй. Орон сууц, инженерийн дэд бүтцээ байгуулахгүй байж хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломжгүй. Тиймээс Сэлбэ 20 минутын хот, Туулын хурдны зам, ТЭЦ-5 болон бусад бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэл үүссэн шалтгаан биш. Харин өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдрийн бодлогоор нь хэмжих ёстой.
Инфляцаа яаж удирдав?
Төсвийн бодлогоо яаж удирдав?
Эдийн засгийн мөчлөгөө яаж сөрөв?
Хувийн хэвшил, ажлын байраа яаж хамгаалав?
Иргэдийн бодит орлогыг яаж өсгөв?
Эдгээр асуултын хариуг өчигдөр эхлүүлсэн зам, гүүрээс хайх хэрэггүй. Зам гүүр, макро эдийн засгийг удирддаггүй. Засгийн газар удирддаг.
Бид бүтээн байгуулалт эхлүүлсэндээ буруудахгүй. Харин эхлүүлсэн ажлуудыг улам хурдан, улам үр ашигтай дуусгаж, дараагийн бүтээн байгуулалтаа эхлүүлэх ёстой гэж өнөөдөр ч боддог.
Хотыг төсөл зогсоож хөгжүүлдэггүй. Улсыг хөрөнгө оруулалт царцааж хөгжүүлдэггүй. Үр ашиггүйгээ зогсооно. Үр ашигтайгаа үргэлжлүүлнэ. Шаардлагатайгаа шинээр эхлүүлнэ. Энэ бол бүтээн байгуулалтын тухай маргаан биш. Энэ бол эдийн засгаа хямралын үед агшаах уу, эсвэл зөв бодлогоор мөчлөгийг нь сөрж, ажлын байр, хөрөнгө оруулалт, ирээдүйн өсөлтөө хамгаалах уу гэдэг бодлогын ялгаа юм. Өнөөдрийн эдийн засгийн хариуцлагыг өчигдрийн бүтээн байгуулалт руу түлхэх хэрэггүй. Улсын нэгдсэн төсвийн алдагдал 6 их наяд төгрөгт хүрсэн шүү. Аймаг, нийслэл, төрийн бүх байгууллагууд цалингаас өөр зардал гаргаж чадахгүй удаж байгаа.  Буруутан хайх амархан. Эдийн засгаа удирдах л хэцүү” гэжээ.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он