Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Залуусын “мөрөөдөл”-өөр битгий шоуд

2026/09/08
Орон сууцны зах зээл үндсээрээ дампуурах шинжтэй болж ирлээ. Учир нь ирэх жилүүдэд төрийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх оролцоо улам лавшрах нь. Төр оролцсон бүхэн дампуурдаг жишиг давтана гэсэн үг. Ганцхан жишээ дурдахад Засгийн газраас орон сууцны хүртээмжийг сайжруулж, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 хувь болгосон шийдвэр гаргасан удаатай. Гэвч энэхүү шийдвэр орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, үнийг өдөөснөөр иргэдэд ирэх зээлийн төлбөрийн ачааллыг 16 орчим хувиар нэмэгдүүлсэн гэдгийг Санхүүгийн эдийн засгийн их сургуулийн судлаачид онцолсон байдаг. Дээр шийдвэр зөвхөн орон сууцны нийлүүлэлт болон үнэ тогтвортой байсан нөхцөлд л анхны зорилгодоо хүрэх байсныг судлаачдын баг олж тогтоосон.

Засгийн газар энэ удаад 16 мянган өрхийг орон сууцанд оруулна гэдэг сурталчилгаа хийж эхлэв. Ахиу идэхийн нэр хэмээн эсэргүүцэлтэй тулгараад буй 10 наядаар тэлсэн 2027 оны төсвийн зөвтгөл залуусын хамгийн эмзэг цэг орон сууцны асуудал болж хувирлаа. Өөрөөр хэлбэл, Н.Учралын Засгийн газар төсвөөр дамжуулан ипотекийн зээлд хамрагдах шалгуурыг бууруулна. Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлээр 14 мянган айл орон сууцанд орох санхүүжилт гаргана. Үүнээс төрийн мэдлийн 4 мянган орон сууцны урьдчилгааг 30 хувиас 15 болгоно. Дээр нь түрээслээд өмчлөх орон сууцанд 2 мянган өрхийг хамруулна гэдэг тооцоо танилцуулж буй. Сонсоход сайхан тоо. Улаанбаатар хотод жилд дунджаар 15 мянган орон сууц ашиглалтад ордог гэхээр ипотекийн зээлээр энэ хэмжээний орон сууцыг ашиглалтад оруулах магадлал харагдаж байгаа. Өнгөц харахад өөдрөг тоо мэт сонсогдоно.

Бодит байдал дээр арилжааны банкууд дээр ипотекийн зээлийн хүсэлт өгөөд хүлээж буй иргэдийн дараалал 3-4 жил болсон. Нийт 5.5 их наяд төгрөгийн ипотекийн санхүүжилт эздээ хүлээж байгаа. 2022 оноос хойш иргэдийн цалингийн орлого өндөр инфляцад идүүлсээр ердөө 10 хүрэхгүй хувиар өссөн ч орон сууцны үнэ бодитоор 40-50 хувийн нэмэгдсэн. Залуусын орон сууцтай болох мөрөөдөл ийнхүү жилээс жилд алсарсаар байхад, Засгийн газраас энэ асуудлыг нэгхэн жилийн дотор шийдвэрлэнэ гэж танилцуулж буйг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбон ойлгохоос өөр аргагүй. Залуусын “мөрөөдөл”-өөр битгий сонгуулийн шоу хийгээсэй.

Засгийн газар өнөөдөрт нэгэнт 1 м.кв нь 5 сая давчихсан үнийн хөөрөгдлийг барихаасаа өнгөрсөн. Орон сууцны үнийг хямдруулж чадахгүй. Харин иргэдийн орлогыг нэмэгдүүлж, орон сууцны үнийг тогтвортой байлгах талд дээр анхаарал хандуулах боломжтой. Энэ эгзэгтэй үед ипотекийн зээлийн хүртээмжийг хүчээр мөнгөжүүлж, огцом нэмэгдүүлэх орон сууцны үнийн өсөлтийг гал дээр тос хийх байдлаар бүр өрдөх эрсдэлтэй. Үнэ огцом өссөнөөр иргэдийн орон сууцтай болох мөрөөдөл улам бүр алсарна. Үүнийг анхааруулж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Нийлүүлэлт талаасаа анхааралгүй эрэлтээ дэмжвэл 2030 он гэхэд орон сууцны 1 м.кв-ын үнэ 10-11 сая төгрөг болох эрсдэлтэй” гэж анхааруулсныг санаарай. Эдийн засагчдын судалгаагаар Монгол Улсад орон сууцны дундаж үнэ, өрхийн  дундаж орлогын харьцаа 2023 оны байдлаар 7.8 байгаа нь орон сууц худалдан авах чадвар муу, хүртээмжгүй гэсэн ангилалд багтаж байгаа. 2023 оны байдлаар орон сууцны үнэ-орлогын харьцаа нь олон улсын дунджаас 1.32 дахин, зохистой түвшнээс 2.6 дахин өндөр байна. Товчхондоо, иргэдийнхээ орлогыг 2.6 дахин өсгөх, эсвэл орон сууцны үнэ 2.6 дахин бууруулахаас өөр сонголт үлдээгүй гэсэн үг.
Нөгөө талдаа 16 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулахад Засгийн газар 2 орчим их наяд шаардлагатай. Энэ мөнгийг дотоод, гадаадын урт хугацаагаар зээлээр хангахаар 2027 оны төсөвт суулгасан байна. 
Тодруулбал, 2013 оноос хойш санхүүгийн байгууллагуудын олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн 500  сая хүртэлх ам.долларын эх үүсвэрийг своп хэлцлээр төгрөгт хөрвүүлэн ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэргээр 16 мянган иргэнийг орон сууцтай болох боломжоор хангана гээд шууд бичжээ.  
Дээрх нөхцөл байдлуудаас харахад, төр орон сууцны тогтвортой санхүүжилтийн схем сонгож, төрийн бодлогоор орон сууцны эрэлт нийлүүлэлтийг хангахаас өөр сонголт үлдээгүй байна. Ингэхдээ төр орон сууц барьж, зарж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх бус иргэдийнхээ орон сууц худалдан авах чадварыг дэмжих ёстой.  Төр зөвхөн зорилтот бүлгийн иргэдээ тухтай амьдрах орон сууцаар хангах ёстой. Жишээ нь, урьдчилгаа төлбөрийг нь 15 хувь болгож, ипотекийн зээлээр худалдахаар зарлаад буй "Залуус", "Ногоон нуур", "Солонго" хорооллын 4,000 айлын орон сууцны хорооллуудыг үүнд хамруулж болно. Үүний зэрэгцээ  ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Ажилтай, мөнгөтэй иргэд төр байсан, байгаагүй сайн орон сууцанд амьдрахаа мэднэ.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он