Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

“IPhone 18 Pro” -д ямар өөрчлөлт орох вэ

2026/09/09
Энэ жил “Apple-ийн шүтэн бишрэгчид маш сайн үзүүлэлттэй “iPhone 17 Pro”-гоосоо удахгүй гарах “iPhone 18 Pro” руу шилжих эсэхээ шийдэхдээ эргэлзэж магадгүй юм. Учир нь “Apple” ирэх долоо хоногт болох "Surprise and shine" арга хэмжээнийхээ үеэр цоо шинэ “iPhone Ultra” загварыг танилцуулах хүлээлт өндөр байна. Ингэснээр хэрэглэгчид өмнө нь туршигдаж, баталгаажсан загвараа үргэлжлүүлэн ашиглах уу, эсвэл бүтээмжийг нэмэгдүүлж, эвхэгддэг шилдэг утаснуудын санал болгодог олон давуу талыг олгох шинэ хэлбэр хийцтэй загвар руу шилжих үү гэсэн сонголтын өмнө ирэх болно. 
Үнэндээ “Apple”-ийн зүгээс хийхээр төлөвлөж буй камерын сайжруулалт нь таныг “iPhone 17 Pro”-гоос “iPhone 18 Pro” руу шилжихэд түлхэц болох хамгийн гол шалтгаан байж болох юм. “iPhone 18 Pro”-г танилцуулах арга хэмжээний тов тодорхой болсон ч эдгээр утас худалдаанд гарах болоогүй байна. 
Анх харахад “iPhone 18 Pro” болон “iPhone 17 Pro” загваруудыг ялгахад бэрх байж магадгүй юм. Хоёр утас хоёулаа хэрэглэхэд эвтэйхэн байдал болон дэлгэцийн талбайн хэмжээг төгс тэнцвэржүүлсэн 6.3 инчийн хэмжээтэй байх аж. “iPhone 17 Pro” нь хөнгөн цагаан цул их бие болон арын хэсгийн "Ceramic Shield 2" хамгаалалтаараа олны анхаарлыг татаж байсан бол “iPhone 18 Pro” ч мөн энэхүү нэгдмэл загварын хэв маягийг хадгалах хүлээлттэй байна. Загварын хувьд хамгийн мэдэгдэхүйц өөрчлөлт урд хэсэгт гарч болзошгүй аж. “Apple” компани “iPhone 18 Pro”-д зориулан "Dynamic Island"-ыг илүү жижиг болгохоор ажиллаж байгаа бөгөөд ингэснээр дэлгэцийн ашиглах боломжтой талбайг бага зэрэг нэмэгдүүлэх юм.
Түүнчлэн, “iPhone 18 Pro”-ийн дэлгэц нь шинэ "LTPO+" технологийн ачаар илүү үр ашигтай болж сайжрах сурагтай. Энэ нь “iPhone 17 Pro”-д ашиглагдсан стандарт "LTPO XDR OLED" дэлгэцтэй харьцуулахад гадаа орчинд илүү тод харагдах байдал болон эрчим хүчний хэмнэлтийг хангах ажээ.
Мэдээж хэрэг өнгөний сонголтод өөрчлөлт гарах нь гарцаагүй. “iPhone 17 Pro” нь "Cosmic Orange" (сансрын улбар шар) өнгөөрөө бусдаас ялгарч, анхаарал татдаг байсан бол “iPhone 18 Pro” нь арай илүү тансаг, дэгжин өнгөний сонголттой байх таамаг бий.
“iPhone 18 Pro” (болон 18 Pro Max) загварууд нь энэ жилийн цувралд багтах сурагтай байгаа "Dark Cherry" (хар интоорын өнгө) болон "Light Blue" (цайвар цэнхэр) сонголтуудтай байх магадлалтай. Бусад өнгөний сонголтод мөнгөлөг болон хар саарал өнгөнүүд багтах нь бараг тодорхой юм. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлт сайжирч, батерейны хүчин чадал ч 17 Pro загварын 4,252 мАц-аас 18 Pro загварт ойролцоогоор 4,288 мАц болж бага зэрэг нэмэгдсэн тул батерейны ажиллах хугацаа мэдэгдэхүйц уртсах боломжтой. “iPhone 18 Pro” нь ажиллах хугацаа болон ерөнхий гүйцэтгэлийн аль алиных нь хувьд өмнөх загвараасаа илүү сайн байх аж. 
Хэрэв та аль хэдийн iPhone 17 Pro загварыг ашиглаж байгаа бол одоогийн төхөөрөмжийнхөө хүчин чадлыг харгалзан үзэхэд шинэ загвар руу шилжих шаардлагатай эсэхийг шийдэхэд хэцүү байж магадгүй юм. “Apple”-ийн 2025 оны энэхүү бүтээгдэхүүн нь гайхалтай 6.3 инчийн дэлгэц, 48 мегапикселийн гурвалсан камерын систем, мөн "Apple Intelligence"-ийг дэмжих 12 ГБ шуурхай санах ой (RAM)-той. Энэ бол олон жилийн турш дээд зэрэглэлийн гүйцэтгэлээ хадгалан ажиллах чадвартай, маш хүчирхэг төхөөрөмж юм. Гэсэн хэдий ч, хэрэв та ухаалаг утсаа маш идэвхтэй ашигладаг эсвэл мэргэжлийн түвшинд зураг авдаг хүн бол “iPhone 18 Pro”-д багтах магадлалтай хувьсах диафрагм (variable aperture), өндөр үр ашигтай 2 нм-ийн A20 Pro чип, мөн илүү хүчин чадалтай батерей зэрэг нь таны анхаарлыг татах нь дамжиггүй. Гэхдээ хувьсах диафрагм болон илүү хол зайд томруулж авах боломж (zoom) зэрэг нь зөвхөн “iPhone 18 Pro Max” загварт л байх магадлалтайг анхаараарай.
https://www.yahoo.com/tech/ai/apple-intelligence/articles/iphone-18-pro-vs-iphone-073000390.html

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он