Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна

2026/09/11
Даваа гарагт дизель түлшний үнэ улс орнуудад дунджаар нэг галлон нь 5.90 ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрсэн бол мягмар гарагт газрын тосны үнэ дахин өсөж, Саудын Арабын эрчим хүчний байгууламжууд руу шинээр халдлага үйлдсэний улмаас "Брент" (Brent) маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларт дөхөөд байна. Түүнчлэн дэлхий дахинд дизель түлшний нийлүүлэлт хомс байгаа тул салбарын удирдлагууд өвлийн туршид нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилнэ гэж таамаглаж байна.

Мягмар гарагийн өглөө Саудын Арабын эрчим хүчний байгууламжууд руу халдсаны улмаас "Brent" маркийн газрын тосны үнэ баррель нь 99.46 орчим ам.доллар болж өссөн нь өнгөрсөн долоодугаар сарын 24-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон бол "WTI" маркийн тосны үнэ 94.73 ам.долларт хүрч, зургаадугаар сарын 08-наас хойших дээд түвшиндээ хүрчээ. Салбарын ахлах удирдлагууд халаалтын түлшний эрэлт нэмэгддэг өвлийн улиралд дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байх төлөвтэй байгааг анхааруулжээ.  Мягмар гарагт Саудын Арабын өмнөд хэсгийн дөрвөн хотод "Хути" бүлэглэлийн үйлдсэн халдлагаар эрчим хүчний байгууламжууд болон газрын тосны тоног төхөөрөмжүүд өртсөний улмаас зарим байгууламжийн үйл ажиллагаа зогсож, 73 хүн гэмтжээ.

Ормузын хоолойд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд мөргөлдөөн эхэлснээс хойш дайн дэлхийн түлшний нийлүүлэлтэд саад учруулж, үүний улмаас Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны танкерын тоо буурч, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд халдлагад өртөх болсон. Дайн эхлэхээс өмнө Персийн булангаар өдөрт дунджаар 900,000 баррель дизель түлш, 350,000 баррель онгоцны түлш тээвэрлэгддэг байв. Дайн эхэлснээс хойш АНУ-д дизель түлшний үнэ 55 орчим хувиар өсөж, наймдугаар сарын сүүлчээр нэг долоо хоногийн хугацаанд нэрмэл түлшний нөөц түүхэн доод түвшин буюу 19.3 сая баррель болж буурчээ.

Энэ бол дэлхий дахинд дизель түлшний хомсдол үүссэнийг илтгэн, 9-р сарын 2-ны өдөр дизель түлшний "крек спред" буюу түүхий газрын тос болон түүнээс боловсруулсан дизель түлшний үнийн зөрүүний хүрсэн түвшин юм. "Ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал болон ложистикийн асуудал удаан хугацаанд хязгаарлагдмал хэвээр байвал боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний зах зээл нь түүхий газрын тосны зах зээлээс илүүтэйгээр нийлүүлэлтийн хомсдолтой байдалд үлдэж болзошгүй" гэж BankPro компанийн гүйцэтгэх захирал Паоло Броккардо “Reuters” агентлагт ярьжээ.
 

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он