Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг

2026/09/14
Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлж болзошгүй ажээ.  Халуун ундаа нь Европ даяар хамгийн өргөн хэрэглэгддэг ундааны төрөлд багтдаг бөгөөд 2023 оны байдлаар тус тивийн нэг иргэн дунджаар 5.7 кг кофе хэрэглэж байна. "International Journal of Cancer" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Их Британид амьдардаг дунд насны сая орчим эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд 14 жилийн турш явуулж, ундаагаа "маш халуун" (Олон улсын хорт хавдар судлалын агентлагаас Цельсийн 65 болон түүнээс дээш хэмтэй гэж тодорхойлсон) байдлаар уудаг хүмүүс "бүлээн" ундаа уудаг хүмүүстэй харьцуулахад улаан хоолойн хорт хавдраар өвчлөх эрсдэл бараг гурав дахин өндөр болох нь тогтоогджээ.
Хэрэглэсэн хэмжээ ч мөн чухал нөлөөтэй бөгөөд өдөрт зургаа ба түүнээс дээш удаа халуун уух юм уух нь эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Оксфордын их сургуулийн Хүн амын эрүүл мэндийн тэнхимийн хоол тэжээлийн чиглэлийн эпидемиологич, уг судалгааг хамтран зохиогч Керен Папиер “Euronews Health”-д өгсөн ярилцлагадаа "Энэхүү өргөн хүрээтэй судалгаа нь халуун болон маш халуун ундаа уух нь хавтгай эсийн карцинома [арьсны эсийн ургалтаас үүсдэг хорт хавдрын нэг төрөл] үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг батлах нотолгоог улам бүр нэмэгдүүлж байна" гэжээ. Ихэнх хүмүүс кофе, цайгаа Цельсийн 50-60 хэмийн халуунтай үед уудаг ч энэ нь бүс нутаг болон бэлтгэх аргаас хамааран харилцан адилгүй байж болно. Папиер "Хэрэв ундааг уухад таагүй мэдрэмж төрж байвал түүнийг хэсэг хугацаанд байлгаж, 'маш халуун' биш, харин 'бүлээн' эсвэл 'халуун' гэж хэлж болохуйц хэмжээнд хүртэл хөргөх хэрэгтэй " гэжээ.
Ховор тохиолддог хорт хавдар

Улаан хоолойн хорт хавдар нь хавдар үүссэн байршлаас хамааран хавтгай хучуур эдийн гаралтай хорт хавдар (squamous cell carcinoma) болон аденокарцинома гэсэн үндсэн хоёр хэлбэрт хуваагддаг.
"Cancer Research UK" байгууллагын мэдээлснээр, Их Британид уг өвчний тохиолдол харьцангуй өндөр буюу тус улсад хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын жагсаалтын 14-т бичигддэг байна. Гэвч судалгаагаар холбоо хамааралтай болох нь тогтоогдсон хавтгай хучуур эдийн гаралтай улаан хоолойн хорт хавдрын хэлбэр нь харьцангуй ховор тохиолддог хэвээр байна. Мөн "Cancer Research" байгууллагаас улаан хоолойн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг амьдралын хэв маягтай холбоотой гол эрсдэлт хүчин зүйлсэд тамхи татах, архи хэрэглэх, түүнчлэн таргалалт зэрэг багтсаар байгааг тэмдэглэжээ.
 

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он