Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

БНХАУ-ын судлаачид алт, мөнгөөр ​​баялаг асар том ашигт малтмалын ордыг далайн гүнээс илрүүлжээ

2026/09/15
БНХАУ Номхон далайн баруун хэсэгт алт, мөнгөөр ​​нэн баялаг, асар том хэмжээний далайн доорх ашигт малтмалын орд илрүүлснээ мэдэгдэв. Баасан гарагт төрийн мэдлийн CCTV телевизийн мэдээлснээр, уг нээлтийг Хятадын хэд хэдэн эрдэм шинжилгээний байгууллагын хамтарсан экспедицийн явцад хийжээ. Далайн ёроолоос эрдэс бодисоор баялаг халуун ус оргилон гардаг бүс буюу "гидротермаль талбар"-т байрлах эдгээр хүдэр нь үнэт металлын агууламж маш өндөртэй аж. Тухайлбал, мөнгөний агууламж хамгийн өндөр буюу нэг тонн хүдэрт 1 кг-аас (2.2 фунт) давж байгаа бол металлын дундаж агууламж нь хуурай газрын ердийн ордуудынхаас илүү байна.

Судалгааны багт Цинхуа их сургуулийн Далайн инженерийн хүрээлэнгийн дэд захирал Сүн Шижи, Циндаогийн Далайн геологийн хүрээлэн болон Шанхайн Жиао Тонг их сургуулийн судлаачид багтжээ. Экспедиц наймдугаар сарын 10-нд Шэньжэн хотоос Хятад улсад анх удаа дотооддоо загварыг нь гаргаж, үйлдвэрлэсэн далай судлалын аварга том хөлөг онгоцнуудын нэг болох "Сян Ян Хун 10" (Xiang Yang Hong 10)-оор аяллаа эхлүүлсэн байна. Үнэт металлуудыг өндөр температуртай, өргөн уудам гидротермаль талбараас илрүүлсэн бөгөөд тэдгээр нь "гидротермаль сульфид"-ын хүдэрт төвлөрсөн байдалтай  аж.

Эдгээр олон төрлийн металл агуулсан орд нь далайн ёроолоос металл ихтэй, маш халуун ус оргилон гарч, хөлдөх шахам хүйтэн далайн устай мөргөлдөх үед үүсдэг байна. Гэнэтийн хөргөлтийн улмаас металлууд хүхэртэй нэгдэж, хатуу сульфидын эрдэс бодис болон тунадасждаг. Үүнд,  ихэвчлэн зэс, цайр, хар тугалга багтах боловч алт, мөнгө ч мөн агуулагддаг байна. Хятадын зүүн хэсгийн Циндао хотын далайн судлаачдын 2016 онд "Жилин Их Сургуулийн Сэтгүүл"-д (Journal of Jilin University) нийтлүүлсэн судалгааны өгүүлэлд дурдсанаар, гидротермаль талбайнууд нь Номхон далайн баруун хэсгийн ихээхэн хэсгийг хамарч, Японы хойд хэсэгт орших Курилын арлуудаас эхлээд Шинэ Зеландын зүүн хойд хэсгийн ус хүртэл үргэлжилдэг байна. Судалгааны баг аялалд гарахаасаа өмнө тухайн бүс нутагт арав гаруй удаагийн урьдчилсан судалгаа хийжээ.

CCTV-ийн мэдээлснээр, өмнөх судалгаануудаар далайн мандлаас доош 700-1500 метрийн гүнд, шингэний температур нь Цельсийн 315 хэмээс (Фаренгейтийн 599 хэм) давсан өндөр температуртай олон арван гидротермаль цооног илрүүлсэн байна. Өмнөх судалгааны үр дүнд тулгуурлан тус баг уг сав газраас "шинэ бөгөөд маш том" гидротермаль олборлолтын бүсийг нарийвчлан тогтоожээ. Энд илэрсэн орд газар нь конус хэлбэртэй, сульфидын асар том гурван овоолгоос бүрддэг байна. Лабораторийн урьдчилсан шинжилгээгээр уг хүдрийн биет нь ихэвчлэн халькопирит, пирит, сфалерит зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий эрдэс бодисоос бүрддэг болохыг тогтоожээ. CCTV-ийн мэдээлснээр, алт, мөнгөний агууламж нь хуурай газрын орд газруудтай харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байна. Алтны агууламж нэг тонн хүдэрт 15.4 грамм (ойролцоогоор 0.5 трой унц) хүрдэг бол мөнгөний агууламж нэг тонн хүдэрт дээд тал нь 1.27 кг-д хүрч байна.

Мөн Сүн (Song) хэмээх судлаач уг идэвхтэй талбайд далайн гүний нөхцөлд дасан зохицсон өвөрмөц биологийн бүлгэмдлүүд оршдог бөгөөд энэ нь эрс тэс орчинд амьдрал хэрхэн оршин тогтнодог талаар шинжлэх ухааны чухал мэдээлэл өгдөг болохыг онцолжээ.
 

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он