Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

“ASEANPLUS NEWS”: Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" Оюутолгойн төслийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрэв

2026/09/17
Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" (Rio Tinto) групп 17 жилийн өмнө байгуулагдсан Оюутолгойн төслийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрсэн талаар “ASEANPLUS NEWS” мэдээлжээ.

Энэхүү өөрчлөлт нь зэс, алтны уурхайн төслөөс Монгол Улсын хүртэх ирээдүйн өгөөжийг ойролцоогоор 13 их наяд төгрөгөөр (3.6 их наяд ам.доллар) нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн талууд Говийн бүсэд хэрэгжиж буй тус төслөөс ногдол ашиг хуваарилах ажиллагааг 2027 онд эхлүүлэхээр тохиролцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал уг нэмэлт, өөрчлөлтөд төслийн зардлыг бууруулах арга хэмжээнүүд багтсаныг олон нийтийн сүлжээгээр мэдээлэв.

Зардлын нийт бууралт ойролцоогоор 30 их наяд төгрөг байхаар тооцоолж буй бөгөөд үүнд удирдлагын төлбөрийг бууруулах, давхардсан зардлыг хасах замаар 8 их наяд төгрөг, хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг бууруулах замаар 22 их наяд орчим төгрөгийн хэмнэлт хийхээр тусгажээ. Монголын талын төлөөлөгчид мөн талууд 2027 онд ногдол ашиг хуваарилж эхлэх, төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцсоныг онцолжээ.

Хэлэлцээрийн дараа "Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт талуудын хамтын ажиллагаанд гарсан ахиц дэвшлийг онцолж,"Өнөөдөр бид хувьцаа эзэмшигчдийн гэрээнд томоохон өөрчлөлтүүдийг орууллаа. ​​Бид хувьцаа эзэмшигчийн зээлийн хүү болон удирдлагын үйлчилгээний төлбөрийг бууруулсан. Энэ бол түүхэн ач холбогдолтой мөч бөгөөд маш чухал ахиц дэвшил юм. "Рио Тинто" компани Оюутолгойн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах, Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах үүрэг амлалтаа бататгаж, талуудын багууд нэгдсэн шийдэлд хүрч, эцэслэн шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно" гэжээ.
 

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он