Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Японд 100 ба түүнээс дээш насныхны тоо анх удаа 100 мянгыг давжээ

2026/09/18
Японд нийт хүн амын тоо буурсаар байгаа хэдий ч тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 100 ба түүнээс дээш насныхны тоо 100,000-ыг давжээ. Тус яамны мягмар гарагт танилцуулсан мэдээллээр, тус улсад 107,677 хүн 100 ба түүнээс дээш настай байгаа нь өнгөрсөн жилийнхээс бараг 8,000-аар өссөн байна. Ингэснээр тус улс хамгийн олон 100 ба түүнээс дээш настай иргэнтэй улс болоод байна. Тус яам энэ талаарх бүртгэлээ 56 жилийн өмнө эхлүүлснээс хойш уг тоо жил бүр нэмэгдсээр иржээ.

Эдгээр өндөр настнуудын 88 хувь буюу 94,298 нь эмэгтэйчүүд байна. Киото хотын оршин суугч, 114 настай Фуёо Кишимото нь тус улсын хамгийн өндөр настай эмэгтэй, харин Кумамото мужийн оршин суугч, 112 настай Хикару Като нь хамгийн өндөр настай эрэгтэй хүн аж. Дэлхийн банкны мэдээллээр, Япон улс дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд тогтмол багтсаар ирсэн бөгөөд 2024 оны байдлаар тус улсын дундаж наслалт 84-т хүрсэн нь АНУ-ын 79-тэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тус улс 1963 онд 100 ба түүнээс дээш насныхны тооллогыг анх эхлүүлэх үед 153 хүн бүртгэгдэж байв. Энэ тоо 1981 онд 1,000-аас, 1998 онд 10,000-аас давж байжээ.

Японы нийт хүн ам буурсаар байгаа хэдий ч зуу болон түүнээс дээш настай хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, одоогоор 123 сая орчим байгаа ч тус улсын хүн ам 2070 он гэхэд
87 сая болж буурах төлөвтэй байна.

Өнгөрсөн онд төрөлтийн түвшин түүхэн доод түвшин буюу 1.14-т хүрсэн нь хүн амын тоог тогтвортой хадгалахад шаардлагатай 2.1 гэсэн үзүүлэлтээс хамаагүй доогуур үзүүлэлт болж байна.

Одоогоор 65 ба түүнээс дээш насныхан хүн амын 30 орчим хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 2070 он гэхэд энэ тоо 40 хувьд дөхөх төлөвтэй байна. Японы 47 мужийн 45-д нь хүн амын тоо буурсан бөгөөд бууралтын хурд нэмэгдсээр байна. Ерөнхий сайд Санаэ Такаичи хүн амын тоо буурч буй энэ нөхцөл байдлыг "чимээгүй онцгой байдал" хэмээн тодорхойлжээ.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он