Сэтгэгдэл 0

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм 1 дүгээр багийн "Наран саран" гэдэг газар /аймгийн төвөөс 90 км-т, сумын төвөөс зүүн хойш зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.17-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.
Хээрийн түймрийг 2026.09.18-ны өдрийн 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиас нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажиллав. Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт нийт 8400га талбай өртөж шатсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.