Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ургамал хамгааллын газрынхан төвийн бүсэд ажиллалаа

2026/09/22
Улсын хэмжээнд энэ оны ургац хураалтын ажил эхэлж буйтай холбогдуулан Ургамал хамгааллын газрынхан өнгөрч буй долоо хоногт газар тариалангийн гол бүс нутгийн нэг төвийн бүсэд ажиллалаа.  Үр тариа, тэжээл, тосны ургамал, экспортод чиглэсэн шинэ төрлийн таримлууд, төмс, хүнсний ногооны ургацыг хаягдалгүй, чанартай, богино хугацаанд хураан авахад таримлын болцыг түргэсгэх аргууд, хураасан ургацыг агуулахад чанарыг алдагдуулахгүй хадгалах, агуулахаас агуулахын хооронд дамжин тархдаг вирусын болон халдварт өвчин, хөнөөлт организмуудаас урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх тухай зөвөлгөө, зөвлөмжийг тариаланчдад газар дээр нь өгөх зорилгоор ийн ажилласан юм.
Ургамал хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Уламбаатар "Төвийн бүсийн хэмжээнд улаанбуудайн тариалангийн талбайн 70 орчим хувь нь бүрэн болцын шатанд, 20 орчим хувь нь холимог, ногоон тариатай, 10 хувь нь аарцан болцын төгсгөлийн үе шатанд байна.

Төмс, хүнсний ногооны хувьд хураалтын ажил эрчимтэй явагдаж байна. Ургамлын өвчин, хортонд тэсвэртэй үр тариа, вирусгүй төмсний супер элит, элит сортын үрийн нөөцийг бүрдүүлэх нь ирэх жилийн чанартай, өндөр ургац бүрдэх үндэс болно. Ургац арвин байх болтугай" гэлээ.

Төмс, хүнсний ногоо хураалт ч газар бүр эрчимтэй үргэлжилж байна. Тэгвэл төмс хураалтыг зөв технологийн дагуу хураах ёстойг мэргэжилтнүүд ийн зөвлөлөө.

Ургамал хамгааллын газрын мэргэжилтэн П.Хулан:
-Төмсний хураалтыг гар багаж, төмс хураах техник ашиглан хийдэг бөгөөд хураалтын хугацааг цаг агаар, сортын болц, булцууны хальсны бэхжилт болон хөрсний чийгийн байдлыг харгалзан зөв сонгоно.

Хураалтын өмнө шаардлагатай тохиолдолд төмсний иш, навчийг хадаж, булцууг хураалтад бэлтгэнэ.

Хөрс хэт чийгтэй эсвэл хэт хуурай үед хураалт хийхээс зайлсхийж, хөрсний тохиромжтой чийгтэй үед хураана.
Хураалтын явцад булцууг зүсэх, цохих, механикаар гэмтээхээс сэргийлнэ. Механик гэмтэл нь булцууг илжрэл болон хадгалалтын үеийн өвчинд өртөмтгий болгодог.
Хураалтын явцад өвчилсөн, ялзарсан болон гэмтсэн булцууг эрүүл булцуунаас ялган зайлуулна.
Хураасан төмсийг талбайд удаан хугацаагаар байлгахгүй ба нарны шууд тусгалаас хамгаалж, сэрүүн, хуурай, агааржуулалт сайтай нөхцөлд түр хадгална.
Урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлсэн агуулах, зооринд төмсийг хадгалахын өмнө булцууг хэмжээ, чанар болон гэмтэл, өвчлөлийн байдлаар ангилан ялгаж оруулна.
Үрэнд зориулан өвчин, хортон болон механик гэмтэлгүй, эрүүл, стандартын шаардлага хангасан булцууг сонгон хадгална.
Хураалтын үед ашигласан техник, багаж хэрэгслийг цэвэрлэж, хөрс болон ургамлын үлдэгдлийг талбай хооронд зөөвөрлөхөөс сэргийлнэ.
УИХ-ын 2022 оны Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Улаанбуудайн нөөц бүрдүүлэх тухай А/334 дүгээр тушаалын хүрээнд Ургамал хамгааллын газрынхан газар тариалангийн гол бүс нутгуудад ажиллаж, тарианы болц зэргийг үнэлэхээс гадна мэргэжлийн зөвлөгөөг ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он