Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ

2026/09/30
Урлаг бол хил хязгаар, хэл түүхийг даван  туулах гайхамшигт хүчийг ямагт агуулсаар ирсэн байдаг. Чингис хаан Үндэсний музей Ромын  Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд зориулан Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт  Рафаэл Сантигийн  “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг онцлон толилуулж (2026.09.30) эхэллээ. 
Энэхүү алдарт бүтээлүүд хэдэн мянган километр замыг туулан Чингис хаан Үндэсний музейд ирж, хоёр өөр эрин үеийг төлөөлж, хүч хэмээх ойлголтыг дотоод төвлөрөл тайван байдлаар, нөгөө нь эрчимт хөдөлгөөн, эрч хүчийг илэрхийлдэг өөр цаг үеийн  бүтээлийг нэгэн орон зайд харьцуулан үзэх боломжийг олгож байна. Хоёр бүтээл нь хоёулаа  хүний мөн чанар, түүний сэтгэл хөдлөл, нэр төрийг гайхамшигтайгаар дүрслэн харуулах онцгой чадвартай.
Тус үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун “Их далайн сав нутагт бүтээгдсэн гайхамшигт бүтээл нүүдэлчдийн уудам тал нутагт анх ирж байгааг билэгдэн үзэсгэлэнгийн нэрийг “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” хэмээн нэрийдсэн. Бидний хамтарсан төсөл Боргезе галерейн мэргэжлийн хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй Монгол-Итали хоёр улсын соёлын харилцааны илэрхийлэл болж байна. Торгоны замаар холбогдож ирсэн хоёр орны түүхэн хэлхээ өнөө цагийн  музейн хамтын  ажиллагаагаар  ийнхүү үргэлжилж байна” хэмээн тодотгов.
Энэ үеэр Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти “Эдгээр хоёр бүтээл нь  хүрэл болон будгаар бүтээгдсэн эд зүйлс биш, тэд дохио зурвасыг дамжуулагчид. Тэдгээрт Италийн  бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл алсын харааны олон зуун жилийн түүх шингэсэн бөгөөд өнөөдөр тив дамнан аялж Монгол Улсын зүрхэнд Чингис хаан Үндэсний музейд  өөрийн орон зайгаа олохоор шинэ аялалаа эхлүүллээ” хэмээв. Тус үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон урлаг судлаачид бусад албаны төлөөлөл урилгаар оролцлоо.
Тусгай үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл дэлгэгдэх бөгөөд, өдөр бүр “Дэлхийн сонгодог-Миний жаазанд”урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзэгчдэд танин мэдэхүйн болоод гоо зүйн  боловсролыг олгоно. 

Холбоотой мэдээ

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он