Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ

2026/10/02

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 278 хүнд холбогдох 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийн хугацаанд 8 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ. Шүүхээс 12 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 хүнд 10 сараас 4 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 6 хүнд 1.5-6.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн дээрх хэргүүдэд 2 иргэнээс Интерполоор эрэн сурвалжилж, Бүгд Найрамдах Турк, Польш улсаас Монгол Улсад албадан авчирахад гаргасан зардлыг нь гаргуулахаар шийдвэрлүүлжээ.  

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс зарим хэргийг тоймлон хүргэвэл:

Э.Б, Ч.Э нар  нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр буюу өөрсдөө хэрэглэх зорилгоор олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ч.Э, Э.Б нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан;

Ц.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сард ... аймгийн нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг бусдад худалдаалах зорилгоор түүж бэлтгэсэн, улмаар 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1кг, 41 грамм  жинтэй ургамлыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... тоот байшинд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Ц.Б-г нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан;

3.А нь 2019 оны 1 дүгээр сард Испани Улсын Мадрид хотоос дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, "шавар" гэх хэрэглээний нэршилтэй, 3 кг жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад худалдаалах зорилгоор бусдаас худалдан авч, улмаар шуудан илгээмжээр 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан), 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (улсын хилээр нэвтрүүлсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс З.А-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, мөн улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Польш Улсаас албадан авчирсан ажиллагааны зардал 12.7 сая төгрөгийг гаргуулж, Цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Б.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 286.3 грамм жинтэй бодисыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Г-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Бүгд Турк Улсаас албадан авчирсан ажиллагааны зардал 18.6 сая төгрөгийг гаргуулж, Цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Иргэн танд

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтийн эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэдэг. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болгож, "мансуурах" хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь гэмт хэрэгтээ ойр дотны хүмүүсээ татан оролцуулж, бусдыг дахин хэрэглэх зуршлыг бий болгож, худалдаалж буй хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлж, хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулдаг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. 

Холбоотой мэдээ

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он