Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний, нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ

2026/10/12

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны 10-р сарын 12-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д эхэлж нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нар болон дүүрэг бүрээс нийт 36 хэсгийн байцаагч төлөөлөн оролцлоо.

Арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нар нээлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн албан хаагчдад хандан үг хэлж, иргэн, аж ахуйн нэгжээс хуульд заагаагүй баримт бичиг, шаардлага нэхэх, үйл ажиллагаанд нь үндэслэлгүйгээр саад учруулах явдлыг таслан зогсоох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанд хангаж, албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагыг онцолсон бол Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцооны шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн цахим системийн нэвтрүүлэлтийг уялдуулан зохицуулах зорилгоор Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын А/155 дугаар тушаалаар “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг албан бус бүтэцтэйгээр байгуулсан. Тус төв нь төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдааг сайжруулах, мэдээллийн зөрүүг арилгах, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар зөвшөөрөл, мэдэгдэлтэй холбоотой үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү хүртээмжтэй, шуурхай хүргэхэд чиглэн ажиллана.

Долоо хоногийн арга хэмжээний эхний өдөр төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар хуулийн хэрэгжилт, зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаа, хяналт шалгалт, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон цахим системийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал,

  • Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж албан хаагчдад мэдээлэл өгсөн бол
  • Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга М.Цолмон “Зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ” сэдвээр мэдээлэл өглөө.
  • Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Булгантамир Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн зохицуулалт, алба хаагчдад тулгамдаж буй асуудлаар оролцогчдод илтгэл тавьж мэдээлэл өгсөн бол,
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр Системийн нэвтрэлт болон төрийн албан хаагчдын анхаарах асуудал,
  • Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын захирал Б.Наранбаатар Зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албан хаагчдад зориулсан сургалт, хэлэлцүүлэг нь 2 өдөр үргэлжлэх бөгөөд үргэлжлүүлэн лхагва гарагт Улаанбаатар хотын худалдааны танхимын Аж ахуйн нэгжүүдэд зориулсан практик зөвлөгөө, мэдээлэл өгөх арга хэмжээ, пүрэв, баасан гарагуудад Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын зөвшөөрөл олгох эрх бүхий албан хаагчдад зориулсан “Зөвшөөрөл, мэдэгдлийн шинэчлэл-хяналт-цахимжилт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он