Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

2026/10/27

Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 10  дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 583 хүнд холбогдох 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс 9 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байна. Шүүх 6 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2-3 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 2 хүнд 6.5 сая төгрөгийн торгох ял, 4 хүнд 1-ээс 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 3 хүнийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргажээ.

Хэргийг тоймлон хүргэвэл: 

- М.Д,Э.Б, О.С нар нь нийтийн албан тушаалтан буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн судалгааны газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгааны” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн “М....” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал бий болгож,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд 91 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М.Д , Э.Б, О.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар оршин сууж байгаа дүүргээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 91  сая төгрөгийг иргэний хариуцагч “М....” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн;

- О.Б нь нийтийн албан тушаалтан буюу Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн танил Ц.Ч-н 239 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлж, татвар төлүүлэхгүй байх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, гаалийн улсын байцаагч Т.Б-т хууль бус үүрэг, чиглэл өгч, Ц.Ч-г 37 сая төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэх 5 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Ч, Л.Ц, Б.Т нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,  нийтийн албан тушаалтан О.Б, Т.Б нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

 

Холбоотой мэдээ

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он