Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Өсвөр насныхны үхлийн шалтгааныг амиа хорлох үйлдэл тэргүүлсээр байна

2024/05/30
БНСУ-ын өсвөр насныхны үхлийн шалтгааныг амиа хорлох үйлдэл тэргүүлсэн хэвээр байгаа талаар орон нутгийн албаныхны өчигдөр гаргасан тайланд тусгажээ. Социологичдын 9-24 насныхны дунд явуулсан судалгаагаар 2022 онд амиа алдагсдын 10.8 хувь нь өөрийгөө егүүтгэсэн бол 3.9 хувь нь ослоор, 2.5 хувь нь хорт хавдраар амиа алдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.9 хувиар буурсан үзүүлэлт ч гэлээ өсвөр насныхны дунд амиа хорлох явдал хамгийн их хэвээр байгаа гэсэн үг юм. Өмнөд Солонгосын хувьд 2012 онд өсвөр насныхан амиа хорлох явдал хамгийн дээд цэгтээ хүрч байсан бол 2021 оныг хүртэл бусад үхлийн шалтгаантай харьцуулахад харьцангуй тогтмол хувьтай байж иржээ. БНСУ-ын Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яамнаас гаргасан дээрх судалгааны дүнгээс харахад дунд болон ахлах сургуулийн сурагчдын 26 хувь нь сэтгэл гутралд орж байсан гэнэ. Гэхдээ энэ нь 2022 онд 28.7 хувьтай байсантай харьцуулахад сайжирсан үзүүлэлт гэж онцолжээ. Бас нэгэн шинэ зүйл анзаарагдсан нь Өмнөд Солонгосын нийт сурагчдын дунд эрлийз сурагчдын тоо өссөн байна. Энэ сарын дунд үеийн байдлаар тус улсын хэмжээнд бага, дунд ахлах сургуулийн 5.21 сая сурагч байдгаас 3.5 хувийг эрлийз сурагчид эзэлж буй аж. Үүнийг арван жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин өссөн буюу 2013 онд эрлийз сурагчид ердөө нэг хувийг эзэлдэг байжээ. Тэдгээр сурагчдын 63.8 хувь нь бага сургуульд сурдаг юм байна. Гэхдээ БНСУ-ын хэмжээнд сургуулийн насны иргэд буюу 6-21 насныхны тоо буурч өнгөрсөн 2023 онд 7,302,000 сая байсан бол өнөөдрийн байдлаар 7,140,000 болжээ.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он