Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Капиталистууд үнэгүй цахилгааны үүсгүүр сэргээгдэх эрчим хүчээс эмээж эхлэв

2024/06/04
Европ дахинд сэргээгдэх эрчим хүчний хангамж өсөн нэмэгдсээр цахилгааны хэрэглээний төлбөр буурч хасах болох хандлагатай байна. Энэ үзэгдлийн эдийн засгийн хэлэнд сөрөг үнэ гэдэг бөгөөд үүнээс улбаалан олон сөрөг үр дагавар үүсэх аюултай. Нэг талаасаа байгаль орчинд ээлтэй ч үнэ орвонгоороо эргэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарынхан илүү том, илүү сайн төсөл хэрэгжүүлэх онц шаардлагатай тулгарах нь ойлгомжтой юм гэж Блүүмберг бичжээ. “Цахилгаан, эрчим хүчний сөрөг үнийн үзэгдэл нь сэргээгдэх эрчим хүчний чадамжийг тэлэх тал дээр ихэнх тоглогчдод хүндрэл үзүүлнэ. Ингэснээр салбарын хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн бүх чадамжаа дайчлахад хүргэнэ” гэж нарны эрчим хүч хөгжүүлэгч Соннедикс компанийн захирал Аксель Тайманн ярьсан байна. Сэргээгдэх эрчим хүчний үнэд ийн огцом өөрчлөлт орж, цахилгааны үнэ буурснаар уламжлалт буюу шингэн болон хатуу түлшээр ажилладаг цахилгаан станцуудын эрэлт хамгийн доод хэмжээнд хүрснийг зүйрлэхэд олон нийтийн баярын өдрүүдэд энгийн бараа бүтээгдэхүүний борлуулалт огцом мууддаг шиг үзэгдэл юм. Товчоор хэлбэл, уламжлалт цахилгаан үйлдвэрлэгчид илүүдэл цахилгаанаа хэрэглэгчдэд борлуулахын тулд мөнгө нэмж төлөх шаардлага бодит байдалд тулгарч эхэлжээ.

Цахилгааны үнэ буурах сөрөг үзэгдэл анх 2008 онд Германд үзэгдсэн. Гэхдээ үе, үе хэлбэлзэж байсан удаатай. Энэ байдал 2024 онд ч үргэлжилж, тавдугаар сарын байдлаар нарлаг өдрүүд дунджаас олон байсан учир Дани улсад цахилгааны үнэ буурсаар байна. Герман улс ч мөн адил сөрөг үнийн зовлонд нэрвэгдэж, эрчим хүчний зах зээлд хямрал үүсэхэд энүүхэнд иржээ. АНУ-ын Калифорни мужид нийт эрчим хүчнийхээ дөрөвний нэгийг нарнаас гарган авдаг бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур хэрэглээний төлбөр улам буурч асар их хэмжээний эрчим хүч илүүдэлд оржээ. Үүний нөлөөгөөр цахилгааны шаардлага нэмэгдсэн үед түгээх, онцгой нөхцөлд бэлдэж, нөөцлөх, эрчим хүч хадгалах асуудал хурцдаж, боломжит шийдэл хайж олох тал дээр мухардалд ороод байна. Хөрөнгө оруулагчид ч үнийн уналтаас ашиг нь буурсаар шинэ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулах боломж нь хумигджээ. Энэ оны дөрөвдүгээр сард Испанийн Эрчим хүчний сайд Тереза Рибера эрчим хүчний үнэ буурах үзэгдлийн уршгаар хөрөнгө оруулах явц удааширч байна. Зах зээлд хэрэглэгч хангалттай хэмжээнд ч гэлээ эрчим хүчний салбарын үйл ажиллагаа доголдоход хүрснийг анхааруулсныг мартаж болохгүй. Үнэ буурах энэ үзэгдэл багадаа арван жил үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд тооцоолохын зэрэгцээ энэ хугацаанд уламжлалт болон ногоон эрчим хүчний салбарынхны халаас хоосрох эрсдэлтэйг ч мөн анхааруулав. Тэгэхээр тун хачирхалтай ирээдүй биднийг хүлээж буй аж.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он