Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн гурван зовлон

2024/06/04
Мексикт өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ анх удаа эмэгтэй Төрийн тэргүүнтэй болсон. Тангаргаа ч өргөж амжаагүй Клаудиа Шайнбаумыг хар тамхины картелиудын хүчирхийлэл, мөнгөгүйн улмаас зогссон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, удахгүй халаагаа өгөх Ерөнхийлөгч, шинээр сонгогдсон ялагчийн чиглүүлэгч Андрес Мануель Лопез Обрадорын сүүдэр гээд уртаас урт зовлон дурдсан жагсаалт хүлээж байна. Гэхдээ олон улсын ажиглагчдын хамгийн ихээр онцолж буй гурван зовлон бол мөнгө, яриа, АНУ-ын сонгууль.

Клаудиа Шайнбаум нь ирэх аравдугаар сарын 01-нд зургаан жилийн хугацаатай Ерөнийлөгчийн тангаргаа өргөж, дөрвөн сарын дараагаас л өөрийн засаг захиргааны ажлыг тодорхойлж эхэлнэ. Энэ хооронд Лопез Обрадор өглөө бүр хэвлэлийн товчлол хүргэх гэх мэт өдөр тутмын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх юм. Бараг л Мексик улс хоёр Ерөнхийлөгчтэй болсон гэсэн үг. Өнөөгийн Ерөнхийлөгчийг тус улсын нийгмийг хувааж, холдуулсан гэж буруутгадаг бөгөөд К.Шайнбаум тэр хагарлыг эвлүүлнэ гэж амласан. Лопез Обардор бол массын удирдагч, харин К.Шайнбаум бол академикч, эрдэмтэн. Лопез Обрадор үүрэгт ажлаа хүлээлгэж өгсний дараа залгамжлагчийнхаа засаг захиргааны ажилд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Эргээд гурван зовлонгийн асуудалдаа ороход нэгдүгээрт К.Шайнбаумд өмнөх хүнийхээ хэрэгжүүлж буй томоохон нийгмийн хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлж, амласан шигээ Засгийн газарын төсвийн алдагдлыг нөхөж чадах болов уу. Үүний тулд санхүүгийн шинэчлэл хийх шаардлагатай. Үгүй бол Мексикийн газрын тосны орлого огцом буурч буй тул К.Шайнбаумын гар хүлээтэйгээс өөрцгүй байдалд орно. Мексикийн төрийн мэдлийн Пемекс газрын тосны компани тус улсын орлогын гол эх үүсвэр боловч алдагдалтай ажиллаж байгаа. Дээр нь цаг уурын эрдэмтэн К.Шайнбаум ногоон эрчим хүчинд шилжих зорилт тавьсан ч түүний тулд багагүй мөнгө шаардлагатай. Ийнхүү Ерөнхийлөгчийн засаг солигдох энэ үйл явц нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит аянтай давхцаж буй нь энэ хоёр үйл явдал салшгүй холбоотой болж хувирсан. Ер нь ч Мексикийн хамгийн чухал сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 05-нд болно гэж олон улсын ажиглагчид шоглох аястай дүгнэж байна. Ж.Байден дахин сонгогдох эсхүл Д.Трамп эрх мэдэлдээ эргэн ирэхийн алинд ч Мексикийн улс төрийн амьдрал өөрчлөгдөх аястай. Өртөх гол салбар нь аюулгүй байдал, худалдаа, цагаачлалын бодлогоос гадна Мексикийн зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгтэй холбоотой дотоод шийдвэр гэж ажиглагчид тодорхойлж буй.

АНУ-д боловсрол эзэмшсэн Клаудиа Шайнбаумын гурав дахь зовлон бол яриа бас хэлцэл. Хөрш зэргэлдээх улс орнууд, Өмнөд Америкийн орнуудын Америкийн нөлөөллийн эсрэг нэгдэл гээд хилийн чанадад шийдэх асуудал их. Тэгэхээр Мексикийн өмнөх Төрийн тэргүүд Өмнөд Америкийн орнуудын талд зогсож байсан бол К.Шайнбаумын засаглал олон улсын харилцаанд хэний талд зогсох нь одооноос сонирхол татаж байгаа. Үүн дээр эрх баригч Морена намыг хоёр иртэй хутгатай адилтгадаг учраас дотоодын улс төр, тэр дундаа нам доторх асуудлыг ямар тохиролцоогоор шийдэх нь таавар хэвээр. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, ногоон эрчим хүч гэх мэт Мексик өнөө цагт шийдвэрлэх боломжгүй байгаа ихээхэн санхүү шаардсан мөрөөдлийг байнга ярьдаг шинэ Ерөнхийлөгч эмэгтэй Лопез Обрадорын санал болгосон үндсэн хуулийн шинэчлэл, гүйцэтгэх эрх мэдэлтнүүдийг хязгаарлах, шүүгчдийг бүх нийтийн санал асуулгаар шийддэг болох зэрэг хуваагдлын эхийг тавьсан асуудлыг шийдвэрлэхэд ямар яриа хийх бол?

Мексикийн болон олон улсын ажиглагчид “Үнэндээ, Клаудиа Шайнбаум ажлаа авсаны дараа хандах хүн нэг ч алга” гэж дүгнэв.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он