Сэтгэгдэл 0

ОХУ-ын талаас цөмийн хөдөлгүүрт шумбагч бүхий дөрвөн хөлөг онгоц ирэх долоо хоногт Кубын нийслэл Гавана хот руу илгээхээр болсон талаар холбогдох албаныхан нь мэдээллээ. Ингэснээр тус хоёр орны түүхэн нөхөрсөг харилцааг тодотгохын сацуу Украинийн талыг зэвсгээр дэмжиж буй барууны орнууд хийгээд ОХУ-ын түгшүүрт байдал улам хурцдана гэж ажиглагчид үзэж байна. Кубын Гадаад хэргийн яамнаас гаргасан хэвлэлийн мэдээнд дурдсанаар шумбагч онгоцнууд энэ сарын 12-17-ны хооронд Гавана хотын ойролцоо очно. Гэхдээ цөмийн зэвсэг тээвэрлээгүй учраас хоосон сэрдлэгээр бүс нутгийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг хүсжээ. Уг мэдээллийг хийхээс нэг хоногийн өмнө АНУ-ын албаныхан Оросын байлдааны хөлгүүдийн байрлалыг тандаж, Карибын тэнгист цэргийн сургууль хийх гэж буйг олж мэдлээ гэж мэдэгдсэн. Вашингтон тэрхүү цэргийн сургууль нь Украинд дэмжлэг үзүүлснийх нь хариуд Кремлиэс АНУ-д авч буй арга хэмжээ гэж тайлбарлаж байлаа. Хэвлэлүүдийн дамжуулж буйгаар ОХУ-ын цэрэг тээвэрлэгч “Горшков”, цөмийн хөдөлгүүрт шумбагч “Казань”, флотын шатахуун тээвэрлэгч “Пашин”, аврах чирэгч “Николай Чикер” гэсэн дөрвөн онгоц Гаванад очиж, байрлах аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.