Сэтгэгдэл 12

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа одон орон сонирхогчид, од дурандагчид удахгүй шөнийн тэнгэрт үзэгдэх нэгэн гайхалтай үйл явдалыг хүлээж байна. Эрдэмтэд тэрхүү үйл явдлыг хүний амьдралд ганц тохиох онцгой үзэгдэл хэмээн онцолж буй юм. T Corona Borealis (T CrB) гэх хос одны систем өнөөдрөөс есдүгээр сарын хооронд хэдийд ч тэсэрч магадгүй байгаа юм байна. Тэгснээр дэлхий дээр амьд байгаа хүн бүр гайхамшигт нова тэсрэлтийг үзэх ховор завшаан тохиох аж. Чухам хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй учраас НАСА, ЕСА гээд дэлхийн сансар судлалын агентлагууд, одон орон сонирхогчид бүгд нүд цавчилгүй тэнгэрийг дурандаж буй юм. T CrB тэсэрснээр тэнгэрт ер бусын үзэмжит гэрэл үзэгдэж, хамгийн тод од гэгдэх Алтан гадастай өрсөлдөхүйц хурц гэрэлтэх гэнэ. Хамгийн сонирхолтой нь нова тэсрэлтийг дуран ашиглалгүй ажиглажх боломжтой юм байна. Тус хос одны системийн талаар жаахан дэлгэрүүлэхэд Новае, T CrB гэх нар адил од болон цагаан одой гэх хоёр од маш ойрхон оршиж, тойрон эргэлддэг өвөрмөц тогтолцоотой. Шөнийн тэнгэрт үзэгдэх оддын тэн хагас нь хос одны систем байдаг гэж Сассексийн их сургуулийн доктор Даррен Баскилль тайлбарлав. Нова тэсрэлтийн үед Сүүн зам галактик даяар харагдахуйц хурц гэрэл цацардаг юм байна.
Ол
Алтангадас хамгийн тод од биш мангараа.
Нармандахийн эгч
Тэнгэр ширтиж бгад харж болх бсиму
Баагий
Шөнийн цагт харж болох байх.яг аль оддын ордод юм бол.хаана ????