Сэтгэгдэл 0

Лондон хот дахь Кристигийн дуудлага худалдаагаар өчигдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр нэгэн сонирхолтой түүхэн дурсгалт эх сурвалж дээр үнэ хаялцуулжээ. Загалмайтны шашны түүхийг өгүүлэх Кросби-Шойенийн бичээс нь хүн төрөлхтний түүхийн хамгийн эртний бичгийн дурсгалын нэгд тооцогддог юм. МЭIV зуунд хамаарах Египетээс олдсон эл бичвэрт Библийн судар болон загалмайтны шашны эхэн үеийн түүхийг нэгтгэн өгүүлснээрээ түүхийн шинжлэх ухаанд асар өндөр ач холбогдолтой эд өлгийн зүйл гэдгийг эрдэмтэд онцолдог. Ингээд Кристисийн дуудлага худалдаагаар тэрхүү бичээс 3.9 сая ам.доллараар шинэ эзэндээ очсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.