Сэтгэгдэл 0

Дэлхий дээр хамгийн олон саятантай улс гэхээр нь хамгийн түрүүнд АНУ, Япон, Герман, БНХАУ-ыг нэрлэдэг. Гэтэл Энэтхэг улс саятангийнхаа тоогоор эзлэх байраар маш хурдацтай ахсаар байгаа аж. Хүн амын тоогоор хоёрдугаарт эрэмбэлэгддэг тус улсын саятаны тоо өнгөрсөн оноос хойш 12%-иар өсчээ. Олон улсын мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг Францын Capgemini компанийн гаргасан Дэлхийн хөрөнгийн өсөлтийн тайланд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байна. Тус тайланд тусгаснаар Өмнөд Азидаа эдийн засгийн өсөлтөөр түрэн орж ирж байгаа Энэтхэгт нэг сая доллараас дээш хөрөнгө оруулах чадамжтай хүний тоо 359,000-д хүрээд байна. Энэ нь өнгөрсөн арван жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн тоо юм. Энэтхэгийн саятангуудын тоо зөвхөн өнгөрсөн нэг жилд 40,000-аар нэмэгдсэн нь 15 минут тутамд нэг саятан төрж байна гэсэн үг.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.