Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хэл амтай, балмад “авгай” нарыг фитнессээр хичээллэхийг хоригложээ

2024/06/14
БНСУ-ын нийслэл Сөүл хотын ойролцоо орших Инчеон хотын нэгэн фитнесс танхимынхаа үүдэнд “Ажумма нарыг оруулахгүй. Зөвхөн боловсрол, хүмүүжилтэй эмэгтэйчүүдэд үйлчилнэ!” гэсэн бичиг өлгөснөөр тус улс даяар ахимаг настай эмэгтэйчүүдийг ялгаварлалаа гэх шуугиан дэгдээд байна. Солонгос хэлэнд “ажумма” гэх үг нь ахимаг настай буюу 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг төлөөлүүлэхээс гадна ааш муутай, бүдүүлэг эмэгтэйг заадаг үг юм. Манайхаар бол “балай авгай” гэсэн утгатай. Орон нутгийн хэвлэлүүд дээрх шийдвэрийг гаргасан фитнесс болон эзэмшигчийнх нь нэрийг зарлаагүй ч хэл амтай, балмад авгай нарын уршгаар олон удаа хохирол амссан гэж мэдэгджээ. Йонхап агентлагийн дамжуулснаар зарим ахимаг насны эмэгтэй хувцас солих өрөөнд хувцас угаах зэргээр 2-3 цаг саатаж, хүндрэл учруулдаг. Саван, арчуур, үс хатаагч хулгайлах нь энгийн үзэгдэл болсон гэж фитнессийн эзэн гомдолложээ. Түүгээр ч зогсохгүй авагай нар олуулаа эгнэж суучихаад үйлчлүүлэгчдийн биеийн галбир, царай зүсийг гоочилдог. Энэ мэтчилэнгээр фитнесс танхимд сөрөг уур амьсгал үүсгэх нь маш хүндрэлтэй учир үйлчлүүлэгчдээ алдаж эхэлсэн гэв.

Харин энэ мэдээлэл гарснаас хойш тус улсын интернет хэрэглэгчдийн дунд хүчтэй маргаан үүсэж, хүнийг нас, хүйсээр нь ялгаварлалаа гэж хурцаар шүүмжилж, хоёр хуваагдчихаад байгаа юм байна. “Ажумма” гэх үг яагаад “муу үйлчлүүлэгч” гэх үгийг орлох болсон талаар ч олон зуун хүн асуудал дэвшүүлжээ. Шүүмжлэлийн бай болсон дээрх фитнессийн эзэмшигч байр сууриа хамгаалан өгсөн хариултдаа “ажумма нар нүдэнд үзэгдсэн бүхнийг үнэгүй мэт авдаг. Төлбөрөө төлөхдөө ч хорголоо тоолдог мөртлөө манай талаас мөнгө зарж тохижуулсан бараа, бүтэгдэхүүнийг өөрийн мэт гэртээ аваад харьчихдаг нь огт таалагддаггүй. Хүнийг бодох сэтгэлтэй байх хэрэгтэй” хэмээжээ.

Өмнөд Солонгост ганц энэ фитнессээр зогсохгүй олон нийтийн үйлчилгээний газруудад ч бүдүүлэг үйлчлүүлэгчдийн авирлах нь хэрээс хэтэрсэн учир бага насны хүүхэд, ахимаг насныханд үйлчлэхээс татгалзах нь сүүлийн жилүүдэд улам олширч байгаа юм байна. Зарим газарт үйлчлүүлэгчдийнхээ насыг маш нарийн заасан анхааруулгыг үүдэндээ өлгөдөг болжээ.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он