Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

"Гранд системс" ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохин ёслол зохион байгууллаа

2024/06/19

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д өнөөдөр /2024-06-19/ “Гранд системс” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгуулагдлаа. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Гранд системс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Нармандах, “Стандарт Инвестмент” ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төрболд, "Гранд системс" ХХК-ийн Маркетингийн албаны захирал Э.Тэнүүн, Ерөнхий менежер Д.Энхбилэг нар оролцсон юм. 

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн  Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“Гранд системс” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Программ хангамж, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2018 онд байгуулагдсан тус компани өнгөрсөн хугацаанд бүтэээж хөгжүүлсэн программ хангамжийн шийдэл, боломждоо тулгуурлан Сангийн сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 113 тоот тушаалаар хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрлийг авсан байна.

Үнэт цаас гаргагч нь 2022 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэр гаргасан нь өнөөдөр ажил хэрэг болж, Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж буй технологийн компанийн тоог нэгээр нэмлээ.

Монголын хөрөнгийн биржид 2005 оноос хойш дотоодын нийт 37 компани IPO хийсэн бол “Гранд системс” ХХК 38 дахь компани буюу 2024 он гарснаас хойших 2 дахь IPO хийж буй компани болж байна.

“Монголын хөрөнгийн бирж” нь IPO системээрээ дамжуулж өнөөдрөөс эхлэн үнэт цаас гаргагчийн нэг бүр нь 900 төгрөгөөр олон нийтэд санал болгож буй 750,000 ширхэг энгийн хувьцааны арилжааны захиалгыг ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авах болно. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна. “Гранд системс” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол нээснийг мэдэгдье” гэв.

"Гранд системс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Нармандах: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Гранд системс ХХК нь Сангийн яамны зөвшөөрөлтэйгөөр лоте үйл ажиллагаа явуулдаг цөөн компаниудын нэг бөгөөд Монголд анх удаа технологид суурилсан цогц систем нэвтрүүлж үндэсний томоохон компаниудын сугалаат хөтөлбөрийг зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болж олон нийтэд хувьцаагаа арилжаалж байгаадаа баяртай байна. Бид шилдэг үйлчилгээ шинэ инновацыг бий болгож хамтдаа шаргуу хөдөлмөр хичээл зүтгэлээр үнэ цэнэ бүтээхийн төлөө улам илүү хичээн ажиллах болно” хэмээн хэллээ.

“Стандарт Инвестмент” ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төрболд: Манай компани "Гранд системс" ХХК-ийн IPO гаргах үйл явцад үндсэн андеррайтераар ажиллалаа. Өнөөдөр бидний ажлын үр шим гарч үнэт цаасны нээлттэй арилжааг эхлүүлж байна. Аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед технологийн дэвшлийг ашиглан сугалааны зах зээлийн эрэлт хэрэгцээг системчлэн, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, хөгжүүлж буй компанийн үйл ажиллагаа нээлттэй шилэн байх ёстой. Тиймээс өнөөдөр тус компани өөрсдийнхөө үйл ажиллагаагаар түүчээлэн Монголын хөрөнгийн биржид IPO гарган, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд дахин нэг шат ахиж буйд баяртай байна. Хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна” гэв.

Үйл ажиллагааны төгсгөлд "Гранд системс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Нармандах арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, МХБ-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Холбоотой мэдээ

Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо
Өнөөдөр 114 сая төгрөгийн үрийн буудай арилжаалагджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өнөөдөр 114 сая төгрөгийн үрийн буудай арилжаалагджээ
Э.Анхбаяр: Дөрвөн сартай хүүхэд улаанбурхан өвчнөөр эндлээ
​З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноожээ
"Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлажээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсжээ
Алслагдсан 13 цэгт үе шаттайгаар 5G сүлжээг асаана
​Японы эрдэмтэд давстай усанд задардаг шинэ хуванцар бүтээлээ
​Алтны ханш буурч эхэллээ
Хаврын тариалалтад 32.0 мянган тонн буудайн үр бэлэн байна
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нүд судлалын 10 эмч БНХАУ-д мэргэжлээ дээшлүүллээ
Замын-Үүд, Сайншанд сумын түр хамгаалах байр 190 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 69 гомдол, мэдээллийг хянан шалгав
Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
Түшиг суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он