Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

"Улаанбаатар бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохин ёслол зохион байгууллаа

2024/06/20

“Монголын хөрөнгийн бирж” өнөөдөр /2024-06-20/ Санхүүгийн зохицуулах хорооны Хүндэтгэлийн танхимд “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа. 

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "БиДиСек ҮЦК" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Даянбилгүүн болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ:

“Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 89 тоот тогтоолоор нийслэлийн төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд нийт 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “Улаанбаатар бонд”-ыг олон нийтэд нээлттэй санал болгох үйл явц эхэлж байна. УИХ-аас 2022 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 2023 оны 7-р сард Засгийн газар, Сангийн яамнаас Нийслэлийг үнэт цаас гаргахыг дэмжин, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны 249 дугаар тогтоолоор Улаанбаатар бонд гаргах зөвшөөрлийг олгосноор өнөөдөр та бид Улаанбаатар бондын 500 тэрбум төгрөгийн үнэт цаасыг олон нийтэд санал болгох анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг хийж байна.

“Улаанбаатар бонд”-ын эхний үе шатанд дотоодын зах зээлд 36 сар хүртэлх хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий бондыг хагас жил тутам хүү төлөх давтамжтайгаар арилжихаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авахаар боллоо. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг Нийслэл хотынхоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжин, арилжаанд идэвхтэй оролцохыг урьж, Улаанбаатар бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье!” хэмээн хэллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ: “Улсын Их Хурлаас баталсан "Алсын хараа-2050", "Зээлийн хүүг бууруулах стратеги" болон дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд олон улсад өрсөлдөхүйц хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог өсгөж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн Засаг даргын үнэт цаас ийнхүү олон нийтэд гарч байгаа нь хөрөнгийн зах зээлд нэгэн түүхэн үйл явдал болж байна. Олон улсад хот, мужууд нь томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох зорилгоор хөрөнгийн зах зээл дээр бонд гаргадаг. Хөрөнгийн зах зээлд нийслэлийн Засаг даргын бонд гарснаар шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэхээс гадна суурь өгөөжийн жишиг хүү бүрдэж, бондын үнэлгээ олон улсын жишгийн дагуу тогтдог болох, цаашлаад дотоодын бондын зах зээлийн хөгжиж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын нээлттэй, хаалттай ХОС-уудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өсөх чухал ач холбогдолтой үйл явдал болж байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

“Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс санхүүгийн нэмэлт эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Тухайлбал, Улаанбаатар хот 1450 км хатуу хучилт бүхий авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний  өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Иймд авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулна. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурч, Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ..

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг энэ өдөр Улаанбаатар бондын арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, үйл ажиллагааны төгсгөлд МХБ-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Холбоотой мэдээ

Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо
Өнөөдөр 114 сая төгрөгийн үрийн буудай арилжаалагджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өнөөдөр 114 сая төгрөгийн үрийн буудай арилжаалагджээ
Э.Анхбаяр: Дөрвөн сартай хүүхэд улаанбурхан өвчнөөр эндлээ
​З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноожээ
"Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлажээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсжээ
Алслагдсан 13 цэгт үе шаттайгаар 5G сүлжээг асаана
​Японы эрдэмтэд давстай усанд задардаг шинэ хуванцар бүтээлээ
​Алтны ханш буурч эхэллээ
Хаврын тариалалтад 32.0 мянган тонн буудайн үр бэлэн байна
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нүд судлалын 10 эмч БНХАУ-д мэргэжлээ дээшлүүллээ
Замын-Үүд, Сайншанд сумын түр хамгаалах байр 190 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 69 гомдол, мэдээллийг хянан шалгав
Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
Түшиг суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он