Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

"Сэндли бонд 2.0" анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн ёслол боллоо

2024/08/01

“Сэндли ББСБ” ХК-аас олон нийтэд санал болгож буй "Сэндли бонд 2.0" анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохих ёслол боллоо.

Цан цохих ёслолын арга хэмжээг нээж  Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр:

“Сэндли ББСБ” ХК-ийн гаргаж буй “Сэндли Бонд 2.0” нээлттэй хүрээнд санал болгож буй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны нээлт, цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, зах зээлийн эргэлтэд өөр өөрсдийн оролцоог бэхжүүлж яваа цөөнгүй байгууллага “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд санал болгодог. Энэхүү үйл явц нь харилцагч талуудын санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийн хүртээмж, үр өгөөж нэмэгдэхэд тодорхой нөлөө үзүүлдэг.

Тэдгээрийн дундаас 2015 онд байгуулагдсан цагаасаа санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай хүргэж ирсэн “СЭНДЛИ ББСБ”-ын хамт олон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж, 2022 онд хувьцаагаа олон нийтэд санал болгож анхдагч зах зээлийн арилжаагаанд нийт 3,325 хөрөнгө оруулагчын 11.5 тэрбум төгрөгийн захиалга хүлээн авч, IPO  үйл ажиллагаа 115.2 хувийн давсан үзүүлэлттэйгээр амжилттай хаагдсан түүхтэй юм.

Мөн тус компани нь Монголын хөрөнгийн бирж дээр 2023 оны 1 дүгээр сарын 25-нд  “Сэндли Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг олон нийтэд нээлттэй санал болгож 8.5 тэрбум  төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Бонд буюу өрийн бичиг нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн тогтмол орлоготой эрсдэл багатай үнэт цаас юм.

Энэ удаагийн "Сэндли ББСБ" ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй “Сэндли 2.0” бондын хувьд 24 сарын хугацаатай, 18.5 хувийн хүүтэй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй ба нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд, өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс эхлэн 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн арилжааны системээр дамжуулж хүлээн авна.

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг хэсэг болж нээлттэй өрийн хэрэгслийг хөрөнгийн зах зээлд санал болгож байгаа "Сэндли ББСБ" ХК-д баяр хүргэе.

Бэлтгэл ажлыг ханган зөвлөн туслахад өөрсдийн мэдлэг оюунаа зориулан ажиллаж буй андеррайтер “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК, "Голомт капитал ҮЦК" ХХК, "Райнос инвестмент ҮЦК" ХХК-ийн удирдлага хамт олонд ажлын амжилт хүсье.

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, "Сэндли ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК-ийн захирал Б.Өлзийбаяр, "Голомт капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-эрдэнэ, "Райнос инвестмент ҮЦК" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Хулан нар оролцож үг хэлсэн бол "Сэндли ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат Монголын хөрөнгийн биржийн энэ удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он