Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдав

2024/09/23

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2024 оны 9-р сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ)-ын 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонслоо.

Тайлант хугацаанд тус газар төлөвлөгөөт 12 ажил, үүнд үнэт металл худалдан авалт, төсвийн, нягтлан бодох бүртгэлийн, банкны эрх хүлээн авагчийн түүнчлэн зарим салбарын үйл ажиллагаанд аудит болон хэсэгчилсэн шалгалт хийж, зайнаас хяналт тавих ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Зарим аудитын үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 7 удаагийн тушаал гаргуулан шийдвэрлэж, хэрэгжилтийг нь хангуулж буй талаар ДАГ-ын захирал танилцуулав.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн зүгээс тайлан мэдээлэлтэй танилцаад, гүйцэтгэсэн зарим ажлын үр дүнг тодорхой тоо баримтаар баталгаажуулан 3 долоо хоногийн дотор дахин танилцуулахыг үүрэг болгов. Тухайлбал, ДАГ-аас аудит, шалгалт хийсэн “Хадгаламж банк” ХХК, “Капитал банк” ХХК, “Зоос банк” ХК дахь эрх хүлээн авагч томилсон өдрийн байдлаар хэдий хэмжээний авлага, өглөгтэй байсныг, 2024 онд аудит хийсэн өдөр  хүртэлх хугацаанд хэрхэн багасгаж, барагдуулсныг банк тус бүрээр жил бүрээр, өссөн дүнгээр дэлгэрэнгүй гаргаж МБХЗ-д ирүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн аудитын шалгалтаар ямар ололт, дутагдал, эрсдэл гарсан, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн болохыг танилцуулахыг хүслээ. Мөн Монгол улсын гадаад өр, төлбөр түүний барагдуулалт, үйл ажиллагааны явц болон гадаад хөрөнгө оруулалтын багц, хөрөнгө оруулалтын бодлогын үр дүн, санхүүгийн зарим нөөц хөрөнгийн удирдлагын талаар мэдээлэл сонслоо.

Монголбанк, Хятадын ардын банк хооронд байгуулсан валют солилцох хэлцлийн дүнгээр 2011-2016 оны хооронд үүссэн өрийг 2023 оноос барагдуулж эхэлсэн, түүний хүүний хэмжээ тодорхой хэмжээгээр буурсныг МБХЗ нааштай үнэлж, сайшаалаа. Гэхдээ улсын нийт өрийн хэмжээ их, зээлийн үйлчилгээний төлбөр болон ногдол ашиг, техникийн үйлчилгээний зэрэг валютын зардал  нэмэгдэж, гадаад худалдааны ашигтай зөрүүг бүрэн “идэж” дуусгаж байгаа, мөн гадаад зээлийн хүү өссөн зэргийг анхааралдаа авч, өр нэмэхгүй байх, экспортыг нэмэгдүүлэх, импорт орлох, дотоодын нийлүүлэлт өндөртэй төсөл, хөтөлбөрийг эхний ээлжинд хэрэгжүүлэх, гадаад худалдааны ачааны тээврийн зардлыг багасгах, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээг дэмжиж ажиллахыг МБХЗ-өөс Монголбанканд зөвлөмж болгов.

Цаашид Монголбанк нь төлбөрийн чадварыг дээшлүүлэх, чанаргүй актив, алдагдлыг багасгах, удирдлагын хэмжээнд хөндлөнгийн хяналтыг бий болгон чангаруулах, Төв банкны зохистой засаглалыг бий болгох, үйл ажиллагаандаа нийтийн санхүү, татвар төлөгчдөд дарамт үзүүлэхгүй байх Үндэсний эрх ашгийг хамгаалах зарчмыг баримталж ажиллахыг Хяналтын зөвлөлийн хурлаас цохон тэмдэглэв.  

Эцэст нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн төсөлд өгсөн ОУВС-ийн зөвлөмжийн хэрэгжилт болон Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журмын нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүд саналаа солилцож Монголбанкны холбогдох газрын удирдлагуудад хүргэсэн саналын талаар дахин авч үзэхээр тохиров.

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Холбоотой мэдээ

БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он