Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Саадаг сайд-2

2024/09/25
Хүн сүрэг хажууд байвч
Харин саах хэрэг гарна
Б.Галсансүх, “Мастурбаци” шүлэг
 
Та одоо өөрийнхөө байгаа газраас хэдэн цахим хуудас руу хандаад үзээрэй. “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+” тогтвортой түвшинд хүрч сайжирлаа” гэсэн мэдээлэл ар, араасаа хөврөх вий. Засгийн газрын тэргүүн нь ч, Сангийн сайд нь ч ингэж саймширч байгаа. Гэхдээ байна аа, бүтэн арван жилийн турш “В” түвшинд байсан гэдгийг тодотгож байгаа нь цаанаа нэг зүйлийг хэлээд байгаа юм. Бүтэн арван жилийн наймд нь Ардын нам засаглахдаа дунджаас доогуур түвшний орнуудтай эн зэрэгцэх гээд л байж. Найм, наймаар хувааж тооцвол тэд насаараа засаглаад ч “Алсын хараа-2050”-д заасан зорилгодоо хүрэх нь лөө лөө бололтой. Хамгийн хоржоонтой нь Засгийн газраас хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний дүнд гэж сурталдаж байгаа нь иргэдээ арай л бассаны шинж үү?! Өнгөрсөн хугацаанд “ковид” нэрээр хаацайлж олон улсын хөрөнгө оруулалтыг юунд зарцуулсан, иргэдийн эрүүл мэндийн багцаас хэчнээнийг саасан, ЖДҮ-г саасан хүмүүст зохих ялыг өгсөн үү, мэдээлэлд ойр гэдэгтээ бардаад нүүрснээс хэдийг олж, түүнийгээ юунд зарцуулсан, улсын мэдэлд баахан үйлдвэр авчхаад бодит ашиг нь хаашаа гулгаж урссаныг Засгийн газар ч, эрх баригчид ч хэлж чадахгүй.

Өнгөрсөн арван жилд бид африк тивийн хэдэн улс, төв америкийн хэдэн улстай л зуузай холбон туугаад байв. Гэтэл бид энд чи хулгайч, би сайхан гэж нэгнээ цоллож, өөрийгөө магтсаар өнөөтэй золгов. Мөнөөхөн сайжирсан гээд байгаа тогтвортой” B+” статустай ямар улсууд байна гээч Сенегал, Рванда, Бенин, Багамын арлууд. Хөгжлөөрөө нунж дорой ч манайхаас арай дээр улс орнууд байна. Харин яг энэ ангилалд хамгийн өндөр хөгжилтэй Йордан, Турк юм уу даа. Йордан гэхэд л хүн амын орлогын албан татвар авдаггүй, инфляцын өсөлт түргэсч Евро бүсийн улс орнууд дундаа хямралтай гэж тодотгодог Турк улсад 10 хүрэхгүй татвар, хураамжтай, иргэдийн халаас руу гараа дүрдэггүй л улс юм. Сангийн яамны суртлын мэдээн дээр дурдсаныг харвал одоо манайд хөрөнгө оруулалтууд саадгүй орж ирээд, цэнгэлийн манлайд хүрэх тухай дурдсан байна лээ. Гэтэл бодит байдал арай өөрийг хэлж байна. Хамтдаа харъя. Олон улсын “Легатум” хүрээлэнгээс гаргадаг Аж ахуйн нэгжид ээлтэй улс орнуудын жагсаалтад 111-рт, Хөрөнгө оруулахад таатай улс орнуудын жагсаалтад 116-рт, амьдралын чанарын жагсаалтад 107-рт жагссан байна. Бүх үзүүлэлтээр ардчилсан чиг баримжаатай улс орнуудаас хамгийн доод үзүүлэлтийг үзүүлсэн. Хамгийн гол шалтгаан нь хууль эрх зүйн тодорхойгүй байдал, төрийн бодлогын залгамж чанар байхгүйгээс гадна талд бид ингэж үнэлэгдээд байгаа юм. Үнэн хэрэгтээ “В+” боллоо гээд манайх цэнгэлийн манлайд хүрчихгүй. Хөрөнгө оруулагчид “хөрөнгө оруулж болох юм” гэж харахаас шууд л хэдэн цаасаа бариад ирэхгүй нь ойлгомжтой. Турк улс “В+” рүү орсон гээд түүхэнд хараар тэмдэглэгдэх зүйл гэж толгойгоо шаагаад сууж байхад энд манай улс “үнэлгээ сайжирлаа” гээд суртлын мэдээ цацаад сууж байна.

Сангийн бодлогогүй саадаг яам, саадаг сайдтай бидний нөхцөл ямар байгааг харъя. Цар тахлын дараах дэлхий татвараа нэмсэн. Учир нь олон хоног тэг зогссон төр алдсан орлогоо татвар нэмж байж л бүрдүүлэх учраас тэр. Дэлхийн хаана ч татвар нэмэгдэх хандлагатай байгаа. Харин дундаж орлоготой Монгол Улс, хөгжлөөрөө африкийн зарим орон той зуузай холбодог манай улсын нэг иргэн олсон орлогынхоо 60 хувийг татвард төлж байна. Хэдүүлээ тоолъё. Нэмүү өртгийн татварт 10 хувь, Хүн амын орлогын албан татварт 11 хувь, НДШ-ийн 13 хувь, цалингаас гадуур олсон орлогоо өөрөө мэдээлээд 50 сая хүртэлх болон түүнээс дээш мөнгөн дүнгийн нэг хувь. Дээр дурдсан 30 төрлийн татварыг оруулаад тооцвол энгийн иргэн Дорж авдаг хэдээ төрд өгөөд гар дээрээ цэвэр нулимс, сэтгэл хоёртойгоо л үлдхээр байна. Харин төр маань саагаад л байдаг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь төсвийн орлого нэмэгдсэн гэж сайрхаад л байдаг. Удахгүй ДНБ өсөөд Монгол Улс хөгжлөөрөө “цэнгэлийн манлайд хүрнэ” гэж цээжээ дэлдээд л байдаг...
 

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он