Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж “В+,эерэг” болсныг “S&P”агентлаг зарлалаа

2024/10/04
Өнөөдрөөс хоёр долоо хоногийн өмнө зээлжих зэрэглэл тогтоогч Олон улсын “Fitch” агентлагаас Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү,төсвийн сахилга батыг сахихаас гадна валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлтээр зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" түвшинд хүргэсэн хэмээн зарласан юм.
 
Харин өнөөдөр Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P” агентлагаас манай улсын 2024 оны зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” болж сайжирсныг мэдэгдлээ.
 
Ийнхүү зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch Ratings”, “S&P”, “Мoody’s” гэсэн олон улсын агентлагийн хоёр нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+эерэг” "В+тогтвортой"болгон сайжрууллаа.
 
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдснээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сайжирч, шууд хөрөнгө оруулалтын суурь бэхжиж, улмаар зээлжих зэрэглэл дахин өсөх дохио болж байна.
 
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+ эерэг” болгон сайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж “S&P” агентлагийн тайланд дурдсан байна.
 
Монгол Улсын эдийн засаг ирэх 2-3 жилд тогтвортойгоор өсөх төлөвтэй байна. Энэ нь бусад ижил зэрэглэлтэй орнуудаас давсан өндөр үзүүлэлт юм.
 
Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6 хувиар өсөхөөр төсөөлж байна. Үүнд нүүрс болон зэсийн экспорт төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлж, төсвийн бааз суурийг сайжруулна гэж үзэж байна.
 
Монгол Улсын уул уурхайн салбарын экспорт тогтвортойгоор өсөх төлөв ажиглагдаж буй учир урсгал дансны нөхцөл сайжирч, гадаад зах зээлийн эрсдэлд тэсвэртэй байх нөхцөлийг бүрэлдүүлж байна.
 
Монгол Улсын уул уурхайн салбар сүүлийн 18 сард хүчтэй сэргэн, тогтвортой үргэлжилж, ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн сорилтыг амжилттай даван туулж байна.
 
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төсвийн сахилга батыг сайжруулах бодлогын арга хэмжээ нь 2 жил дараалж, төсөв ашигтай гарах үндэслэл болсон.
 
Засгийн газрын өрийн оновчтой удирдлагын нөлөөгөөр хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт татах боломж үргэлжилж байгаа нь Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж байна.
 
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд улс төрийн тогтвортой байдал бий болж, бодлогын залгамж цааш үргэлжилнэ гэж үзэж байна гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
 

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он