Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төслийн санхүүжилтэд гарын үсэг зурлаа

2024/10/08
Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Ганбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ Ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой өнөөдөр уулзаж, Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төслийн 79.67 сая евро буюу 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл нь Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой.
 
Төсөл Европын Холбооны 8.4 сая еврогийн буцалтгүй тусламж, ЕСБХБ-ны 64.6 сая еврогийн зээл, Япон зэрэг хандивлагч орнуудын 6.7 сая еврогийн техникийн тусламжаар хэрэгжих юм. Барилгын ажлыг 2025 онд эхлүүлж, 2027 онд дуусахаар төлөвлөж байна.
 
Монгол Улсын Засгийн газар, ЕСБХБ хооронд 300.0 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2019 онд байгуулсан. Тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих нийт 7 төслийн нэг нь энэхүү Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл юм.
 
Мөн Улаанбаатар-Дарханы замд нэмэлт 2 эгнээ зам барих төслийн 90 хувьтай хэрэгжиж байна. Түүнээс гадна Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих, Улаанбаатар хотын ногоон орон сууцны, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төслүүд сонгон шалгаруулалт, зураг төслийн явцад хэрэгжиж байна.
 
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын гол цөм бөгөөд энэ нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ хэмээн онцоллоо.
 
Энэ онд Европын холбоо, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Тус банкнаас 2006-2024 онуудад манай улсад нийт 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбаруудад олгож, нийт 140 төсөл, хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.
 
Монгол Улсад оруулсан нийт санхүүжилтийн 74 хувийг хувийн хэвшилд олгосон бол үлдсэн 26 хувийн санхүүжилтийг Засгийн газартай хамтарсан томоохон төслүүдэд олгоод байна. Харин 2022-2027 онд Монгол Улсад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, олон тулгуурт, төрөлжсөн хувийн хэвшлийг бэхжүүлэх замаар эдийн засгийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт, хүртээмжийг дэмжих зорилгоор дэд бүтцийн холболт, бүс нутгийн интеграцийг сайжруулах, уур амьсгалд тэсвэртэй, ногоон эдийн засгийг хөгжүүлэхийн тулд тогтвортой эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэх зэрэг стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхээр баталжээ гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
 

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он