Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Жокер хол яваагүйн учир

2024/10/08
Зурагт номоос сэдэвлэсэн кино кино театруудад бөмбөг дэлбэллээ. Дэлгэцнээ гарсан хоёрдугаар ангиас эрүү мултартал гайхам нэг зүйл нь тэнгэрийн мэт их зардал. Өмнөх ангиасаа гурав дахин их гэж байгаа.
Анх бодоход л догь санагддаг бүтэлгүй санаануудын нэг байв. Тодд Филлипсийн Жокер кино 2019 онд дэлгэцнээ гарч Бетмений заналт дайсныг байдаг л нэг хотын мэдрэл муутаар харуулсан нь супербаатруудын ойлголтыг орвонгоор нь өөрчилсөн. Кино арилжааны ашиг их олж, шүүмжлэгчдийн сайшаалд булуулж, Жокер буюу Артур Флект тоглосон Хаокин Финикс Оскар хүртсэнээр Хаокин, Филлипс нар дараагийн ангийг хийхээр зоригложээ. Гэвч Жокерийн хоёрдугаар анги “Joker: Folie à Deux”-д дуучин Леди Гага Лий Квинзел буюу Харли Квиннд тоглож, мюзикль хэлбэрээр үзэгчдэд хүргэнэ гэсэн нь тун чиг тоогүй санаа болжээ. Үгүй яах вэ, Т.Филлипс ДиСи Комиксийн дүрүүдийг хэний ч санаанд оромгүй жанрт чихсээр.
Даан ч бүтсэнгүй. Joker: Folie à Deux АНУ-ын дэлгэцнээ гарсан эхний долоо хоногтоо 37.8 сая доллар олсон нь өмнөх ангийнхтай харьцуулахад талд нь ч хүрэхгүй. Дээдлайн сэтгүүлд сэтгэгдлээ илэрхийлсэн Антонио Д’Алессандро “Комик номноос сэдэвлэсэн томоохон бүтээлийн цуврал хамгийн тааруу нээлт хийсэн тохиолдол” гээд өнгөрсөн жил бүтэлгүйтэл дагуулсан Марвелийн сувс Марвелууд киноноос ч дор гэж дүгнэжээ.
Joker: Folie à Deux киног сарын өмнө Венецийн кино наадмын дэлгэцээр анх толилуулахад ингэтлээ бүтэлгүйтэх нь тийм ч гайхмаар юм биш гэж харагдсан. Филлипсийн багийнхан Жокерийг Готам хотын баячуудын цусыг нь холихын оронд зүгээр л нэг дэмийрэх өвчиндөө баригдсан хөөрхийлөлтэй нэгэн эр болгож харуулсан нь шинэ киноны хамгийн том алдаа байжээ гэлтэй.
Үүнээс үзэхэд Филлипсийн Жокер өөрийгөө хэт шүтсэн, өөрөө өөрийгөө өөгшүүлсэн л этгээд болчихжээ. Угтаа бол ихэнх цуврал кинонуудын үйл явдалыг хэн нэгэн хөндлөнгөөс хүүрнэхдээ хэд хэдэн хувилбараар харуулдаг бол энэ анги дээр зүгээр л дурсан санаж буй байдлаар хоёр цагийн турш яншсан нь энэ төрлийн кинонуудадаа дэвшил бус харин ч ухарсан явдал гэж дүгнэмээр. Артур Флекийн үйлдсэн гэмт хэргүүдийг Архамын галзуугийн эмнэлгийн сэтгэлзүйч асуух байдлаар нэхэн санах, эсвэл Готам хотын шүүх танхимд хууль сахиулагч, гэрчүүд зэргээр үзэгдэлүүдийг ар, араас нь урсгаж, өнгөрсөн таван жилд юу болсныг өгүүлэх шийдлийг сонгосон нь чин үнэндээ сэтгүүлийн нийтлэлд тун тохиромжтой хувилбар болох санж. Бүхэл бүтэн 200 сая доллараар хийсэн кинонд яагаад ч зохимжгүй. Өмнөх ангийг ердөө 65 сая доллараар хийсэн шүү дээ.
Ер нь ч сүүлийн жилүүдэд Холливуудын кино хийх зардал тэнгэрт тулсан. Галзуу хурд, Индиана Жонс, Биелэгдэшгүй даалгавар, Флаш гээд багадаа 160 сая, ихдээ 370 сая долларын зардлаар бүтсэн кинонууд борооны дараах мөөг шиг гарч ирж буй ч үзэгчдийн сэтгэлд хүрдэггүй нэг зовлонтой болсон. ДиСи Комиксын Флашийг эргэн сана л даа. Зардал ихсэх хэрээрээ алдагдал нь овоорсон ч гэж болно.
Асар их зардлыг ийн үр бүтээлгүй болгогч хүчин зүйл нь визуаль эффект юм. Ялангуяа, студийн тавьсан хөдөлшгүй хуваарьт багтаах гэж ёстой л “халтуурдаж” орхиж байгаа нь гол буруутай. Мэдээж хэрэг алдартай жүжигчид, дэлхийн хамгийн гоё гзаруудад зураг авдаг, нүд баясгам үзүүлбэрүүд нь гайхалтай ч визуаль эффектээр зоддог нь жүжигчдийн гайхамшигт ур чадвар, нүүрний хувирал, эмоцийг дарчихдаг гэмтэй. Бараг нүгэлтэй ч гэмээр. Joker: Folie à Deux-ийн хувьд тийм ч их тулаан, нүд гялбуулам эффектгүй. Х.Финикс, Леди Гага хоёр кино салбарын том одод биш ч гэлээ үнэгүй ажиллахгүй нь мэдээж. Дуу, бүжгийн үзүүлбэрүүд багтсан ч гэлээ хуучны мюзикл, зурагтын тусгай хөтөлбөрүүдийг хуулбарласан нь тийм ч чамин тансаг болсонгүй. Ердөө л тэр их мөнгөний ихэнхийг кино зохиолоо уншихад зарцуулсан аятай гэхэд хилстэхгүй. Артур Флек Готамын хамгийн чинээлэг хүмүүст халдаж, бөөн үймээн самуун дэгдээсэн ч Хийт Лежерийн Жокер дээр уул овоо шиг их мөнгө шатаадаг шиг студийн мөнгийг үнс болгочихлоо. Тодд Филлипс визуаль эффект бараг ашиглаагүй ч тэр их төсвийг арай л өөр зүйлд зарцуулмаар байсан мэт. Тэр мөнгө хааш оров? Одуудад хуваагаад л өгчихсөн хэрэг үү?
Корд Жефферсон өнгөрсөн гуравдугаар сард Америк зохиолоороо Оскарын Шилдэг сэдэвчилсэн кино зохиол хүртэхдээ тун гайхалтай үг хэлсэн нь одоо бидний ярьж буй Joker: Folie à Deux-г зөгнөсөн мэт. Тэрбээр “Энэ салбар эрсдэл багатай. Гэсэн ч 200 саяар кино хийвэл эрсдэл отож байдаг юм. Нэгэнт та эрсдэл үүрэхээр шийдсэн бол 200 саяар биш 10,20 саяар ч болтугай кино хийгээд түүгээрээ үзээд алдаж болно шүү дээ” гэж байв. Түүний үгийг тоогоогүй хүмүүс одоо нэг бодож үзүүштэй ч юм байна даа.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он