Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Кувейтийн сан эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ

2024/10/08
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээж авч, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг /Түлэнхийн төв/- ийн шинэ барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж, амжилттай ашиглалтад оруулсанд талархал илэрхийлэв. Тэрбээр, Түлэнхийн төвийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 30 хувиар бууруулж, түлэгдэлт, осголт хөлдөлтийн үеийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэхээс гадна улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлэг болсныг онцоллоо.

Түүнчлэн Сайд уулзалтын үеэр Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулахаар тусгасан. Эдгээр эмнэлгийг барих газрыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас олгож, зураг төсөл, судалгааны ажил хийгдсэн хэдий ч санхүүгийн байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.

Манай улсын хувьд жилдээ 7000 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 60 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл 108 хувиар, нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх урьдчилсан судалгааны үр дүн гарсан учраас хавдар судлалын салбар эмнэлгийг байгуулах нэн шаардлагатай байгаа юм.   Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын төвд байрлаж байгаа нь цартахлын үед хүн амын дунд халдварын голомт үүсгэх өндөр эрсдэлтэй тул тус эмнэлгийг хот суурин газраас холдуулснаар өвчин тархах эрсдэлийг бууруулах боломж бий болно.

Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулахад шаардлагатай санхүүжилтыг Кувейтийн сангийн дэмжлэгээр шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахрд илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр  эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллана. Хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломжтойг уламжлаад шаардлагатай санхүүжилтийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.

Холбоотой мэдээ

Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай санал солилцлоо
Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ Овоо”ХК-ийн уурхайд ажиллав
Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот болгоход анхаарч ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот болгоход анхаарч ажиллаж байна
Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ Овоо”ХК-ийн уурхайд ажиллав
Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай санал солилцлоо
​Эрэл мухардсан уулзалт
"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр дамжуулан 819.2 мянган тонн нүүрс борлууллаа
А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өчигдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 иргэнийг илрүүлжээ
Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна
“Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Өндөр хөгжилтэй орнуудад их, дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил
Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он