Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Сонгууль-2024: АН, ХҮН төлбөрөө авч, Женкогийн "ноход" хашаандаа үлдэв

2024/10/14
Сонгууль болдгоороо боллоо. Залуусын оролцоо ч бага байлаа. Уламжлал ёсоор залуусаа муулж, хөгшчүүдийн хэрэг бараг байгаагүй мэтээр уянгалцгааж байна. Гэхдээ улстөрд уянга байдаггүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Орон нутгийн сонгуулийг товчхондоо АН, ХҮН төлбөрөө авч, Женкогийн ноход хашаандаа үлдсэн гэж дүгнэвээс зохистой. НИТХ дээр л гэхэд МАН 45 суудлаас 40-г, АН үлдсэн тавыг нь авав. Орон нутагт 14 аймагт МАН, үлдсэн долоон аймагт нь АН ялжээ. ХҮН харин байнд ч үгүй, банзанд ч үгүй үлдлээ. Энэ сонгуулийн онцолж ярих ёстой, цаасан дээр бичиж үлдээх ёстой зүйл гэвэл “Женко”-гийн тэжээсэн ноход хашаандаа үлдсэн явдал.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр ордонд хэдэн суудалтай болсон АН, ХҮН хоёр эрх баригчдад бадар барьж очоод засагт эвссэн. Эвсэхдээ бодлогын яамдуудыг нь өгчихсөн. Хожим хойно орон нутгийн сонгуулийн сурталчилгааны индэр дээрээс улаан өнгөтэй бал барьж байгаад гишүүн болчихсон нэгэн “Ардчилсан намд бодлогын яамдаа өгсөн нь Ардын намд боловсон хүчин байхгүйтэй холбоотой” гэж уянгалсан байна лээ. Улс төрд уянга гэж байдаггүй гэж нийтлэлийн эхэнд дурдсан. Эрх баригчид бодлогын яамдаа Ардчилсан намд өгчихөөд байхад ажил яагаад урагшлахгүй байна гэж хэзээ нэг цагт тонгорох гээд бодлогын гэх тодотголтой яамдаа өгсөн гэдгийг санахад илүүдэхгүй. Тэгэхээр унах барьцандаа орчихсон Ардчилсан нам олон том юм бодоод хэрэггүй гэдгийг НИТХ-ын сонгууль харуулчихлаа. Тийм ч учраас 2020 оны НИТХ-ын сонгуульд найман суудал авч байсан АН, энэ жилийн сонгуулиар таван суудал авлаа. Олон жил өнгөлж байсан Сүхбаатар дүүргийн ИТХ-д авсан суудлын тоо нь ч өмнөхөөс буурсан. Тэгэхээр Ардчилсан нам үндсэндээ ялагдчихсан гэсэн үг. Зарим нэг “Женко”-гийн тавиулууд олон нам оролцсон нь АН-ын саналыг хуваалцсан гэж донгоссон байна лээ. Үгүй юм л даа. Засаглах амбиц, засах бодлого, засдаг хүн байхгүй нь л АН-ын ялагдлын гол хүчин зүйл болсон гэдгийг ойлгочиход гэмгүй. Уг нь соёлтой оронд бол намын дарга нь уучлал гуйгаад суудлаа өгөх ёстой. Гэтэл манайд муухай царайлаад сайд болчихсон байдаг. ХҮН-тэй бол бүр ярих ч юм биш. Уг нь АН-ыг бодвол хүн, хүч байгаа юм. Гэхдээ удирдлага нь МАН-тай нэг хөнжилд орчихсон нь доор байгаа хэдээ сэхэл авалгүй хөөгөөд явуулах шалтгаан болжээ. Дөрвөн жилийн өмнө НИТХ-ын сонгуульд гурван суудал авч байсан ХҮН-ээс өнөөдөр дүрс нь ч алга. Дүр нь харин өөрчлөгдсөн шүү. Өөрчлөгдөхдөө сайдын дүрээр засагт занхайж байгаа.

Сонгуулийн дүнгээр хулгайчид байрандаа, ноход хашаандаа үлдсэн нь цохож ярих үйл явдлын нэг байв. Женкогийн идүүрээр амьдралаа болгосон хөмсөг зангилж, хоолой шахсан хэд маань хашаандаа үлдэв. Тэр нь ч болсон юм. Сөөнгө хоолойгоор Корльёныг дуурайсан “Женко” одоо өөрөөс нь өөр гол дүр байхгүй, моодноос гарчихсан гэдгээ ойлгосон баймаар. Өөрийг нь дагасан хэдээ шоронд оруулдаг, шоронд орсон элементүүд өөрийг нь дагадаг гэдгийг ч тэр өнөө цагийн өнгөн дээр гадарласан нь лавтай. Ардчилсан намынхны хэлдгээр сонгогчид хэрсүүжсэн гэдгийг тэр гадарласан байж таараа. Түүний хөтөлж оруулах гэж байсан ноход хүчин, хулгайн хэргээр хоёр, гурван ч удаа ял эдлэн өршөөгдөж байсныг баримтаар ил болгоход хамгийн их гайхаж харсан нь тэд өөрсдөө. Хулгайч, хулгайч гэж хамгийн чангаар хашхирдаг мөртлөө өөрсдөө тийм байсан нь ил болоход дуугаа хураасан нь ч тэд. Одоо үр дүнд нь төрийн босго алхах биш байсан хашаандаа үлдсэн. Энэ үр дүн тэдэнд таалагдахгүй байж болох ч Монгол төрийн ирээдүйд, Монгол Улсад ашигтай үрдүн байсан гэдэг нь л энэ сонгуулийн ололт байлаа.
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он