Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Мега төслүүд "мега үлгэр" болох вий

2024/10/22
Ардын нам сонгуулийн үр дүнгээр гортиг татах эрхтэй болов. Сүүлийн гурван сонгуулийн хоёрт нь шударга ёсоор айлган, ковидоор далайлган гортиг татаж байсан эрх баригчид энэ удаад сөрөг хүчнийг өвөртөө наагаад хамтарсан Засгийн газар байгуулсан. “Хурдын хөгжлийн төлөөх зориг” гэх сүржин гэрээ байгуулж байхдаа олон жил үхлээр нь даажигнасан ардчиллын гол дүр Зоригоо зоолж байгааг тэд лав гадарлаагүй байх. Тэд ирэх дөрвөн жил 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж томъёолов. Дарханы замаа тавих гэж зургаан жил ноцолддог манайх шиг улсад мега төсөл үнэхээр хэрэгжих эсэх нь эргэлзээтэй.

Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд дараах 14 мега төслийн ард нь гарахаар зорьж байгаа юм.
Мега тодорхойлолттой эдгээр төслүүд нь:
  1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
  2. Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
  3. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  4. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
  5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
  6. Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
  7. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
  8. Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
  9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
  10. Зэс боловсруулах цогцолборын төсөл
  11. Гангийн цогцолборын төсөл
  12. Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
  13. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
  14. Үндэсний хиймэл дагуулын төсөл
Эрт ээ урьдын цагт

Үлгэр “эрт урьдын цагт...” гэж эхэлдэг. Өнөө бидэнд тэгвэл эрт урьдын цагт гэж эхлэх цөөнгүй хэдэн үлгэр байна. Багцалж хамтатгаад “мега” гэдэг гарчиг дор ирэх дөрвөн жил уншуулна. Тогтож харъя. Эгийн голын УЦС-ын төсөл 33 жилийн настай. Бээжингийн олимпоор алт авч баярлаж байх тэр цагт Хятадын талтай ярилцаж байв. Алтан медаль түүх болон үлдэж байхад Эгийн голын УЦС-ыг 2015 онд БНХАУ-ын нэг сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барихаар болов.  Гэтэл “ах нар” шанаа тулгаж Байгаль нуурт эмзэг нөлөөтэй гэдгээр халхавчлан гацаасаар өнөөтэй золгосон билээ. Улс төрийн өнгө, хөрш улсуудын тулгалт, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ төсөл 33 насыг зооголж, 78.2 тэрбум төгрөгийг “үрээд” байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр гэх дуусаагүй үлгэр бий. Монголын үе, үеийн эрх баригчдын “ходоодны мухарт” нефть боловсруулах үйлдвэр байсаар 70 илүү жил өлгийндөө өтөлжээ. Уг нь нефть боловсруулах үйлдвэр байсан ч 1950-иад онд “халамжлан хүмүүжүүлэгч”-ийн даалгавраар хаачихсан. Ярьж, ярьж байсаар 2018 оны зургаадугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд  Энэтхэгийн талын хөрөнгө оруулалтаар шав тавив. ТЭЗҮ нь бэлэн болоогүй байсан төслийн шавыг ийнхүү сүр бараатай тавьснаас хойш  засгийн өнгө гурвантаа солигджээ. Энэтхэгийн талын анхлан олгосон 1.5  тэрбум ам.долларын зээлийн тоолуур гүйгээд эхэлсэн. Эхний таван жилдээ бид зээлийн хүүнээс чөлөөлөгдсөн. Харин таван жилийн дараагаас эхлэн 1.7 хувийн хүүг төлөх юм. 2038 он гэхэд зээлийг бүрэн төлж дуусгана. Одоо харин юу гэж хурдтай хөгжлийн зоригтой Хүнд үйлдвэрийн сайд нь “1.2 тэрбум ам.доллар хүрэлцэхгүй байна, Энэтхэгийн ЭКСИМ банкнаас 431 ам.долларыг нэмж зээлдэнэ” гээд подойж сууна.

Үлдсэн мега төслүүд улстөрчдийн аманд хүлхэгдсэн дундаж хугацаа 4.8 жил байна. 14 төсөл тус бүр дээр нь задалж ярьвал 30 жилийг давсан, “өлгийндөө өтөлсөн” 50 жилтэй ч төсөл байна. Дөрөвхөн жилийн дотор хэд нь биелэх вэ...

Мөнгө, мөнгө

Уул уурхайн экспорт сайн байсан тулдаа манайх мөнгө сайн олсон. Дээрээс нь татварын орлого ч нэмэгдсэн нь цацах мөнгөтэй болсны үр дүн. Мега гэх малгайтай 14 төслийг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг шаардлагатай. Төлөвлөгөөнд ч ингэж тусгасан нь бий. Үүнээс 65 их наяд төгрөгийн санхүүжилтийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ. Нэг ёсондоо засагтай их ойр, сонгуулийн зардлыг нь босгосон, монголын нэгж салбар бүр рүү гараа дүрж жижиг, дундуудаа түлхдэг том нэртэй компаниудтай л хамтарна гэсэн үг. Гэлээ гээд цаана нь хаанаас гарах эсэх нь тодорхойгүй 55 их наяд төгрөг байна. Одоо байгаа өрийн тааз 20 их наяд төгрөг. Үүнд тулгалаа ч цаа нь дахиад 35 их наяд төгрөг сох дутна.

Геополитикийн хурцадмал байдал үнэт метал, түүхий эдийн үнийн өсөлтийг өдөөж орхисон нь манайд сайнаар туссан гэж дээр дурдсан. Чухам үүний ачаар Засгийн газрын өрийн хэмжээ болон ДНБ-д эзлэх харьцаа ч буурсан юм, уг нь. Гэхдээ байна аа Монгол Улсын гадаад санхүүжилт түүхийн өөрчлөлтөд эмзэг хэвээр байгаа. Үүнийг би биш гаднын шинжээчид тэр дундаа “Fitch”, “Moody’s” агентлагууд Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулахдаа анхааруулсан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл олохын хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, алдагдалтай төсөв баталсаар байна гэсэн үг юм.

Өрийг өрөөр, зээлийг зээлээр

Манай эдийн засгийн 30 жилийн үр хөврөл ердөө л энэ. Өр тавилаа өрөөр дарлаа. “Чингис”, “Самурай”, “Гэрэгэ” бондыг дарсан түүх нь ч ийм. Хятадын ардын банк, Энэтхэгийн ЭКСИМ, Европын сэргээн босголт хөгжил гээд бүх том төслийн хөрөнгө оруулалт ч ийм. Дахиад л өр, зээлийг өр, зээлээр нь дарсан замналтай. Гэвч сүүлийн үед геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч улс орнууд, “Их 20” бүлгийн улс орнуудын Засгийн газрын өрийн харьцаа нэмэгдэж, төсвийн зарцуулалт ч нэмэгдсээр байна. ОУВС-ийн төсөөлснөөр Засгийн газруудын өр цаашид ч өснө. Өсөх, өсөхдөө ДНБ-ний 100 хувьд дүйнэ. Ялангуяа АНУ, БНХАУ гэх томоохон эдийн засгийн өр нэмэгдэх нь тэднээс санхүүждэг улс орнуудын нөхцөл байдлыг улам эрсдэлтэй болгож байна. Өрийн дарамт нэмэгдсээр байгаа энэ цаг үед дундаас доогуур орлоготой улс орнуудад хөрөнгө оруулалт татах нь улам л хүнд тусна. Ялангуяа манайх шиг зээлжих зэрэглэл дунджаас доогуур, эдийн засгийн хувьд хөрш улсуудаасаа ихээхэн хараат улсад маш хүнд тусахаар байна. Өрийн дарамтаас шалтгаалан АНУ, Хятад цаашлаад европын холбооны хэд, хэдэн улсын эдийн засгийн өсөлт алгуур байгаа нь эдийн засагчдын анхаарлыг татсаар байгаа юм.

Үлгэр “Эрт урьдын цагт” гэж эхэлдэг. Гэвч эцэст нь амар сайхандаа жаргадаг учир бий. Гэхдээ байна аа, манайд цаг хугацааны хайч, өнөө цагийн өнгө нөлөөлж үлгэр улам л ээдрээтэй болсоор байна. Мега өртэй дэлхийд манайхны төсөөлсөн “мега” төслүүд хэрэгжих нь үү, төгсгөлгүй үргэлжлэх нь үү...
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
“Их хуралдай” түүхэн аялал жуулчлалын цогцолбор үүд хаалгаа нээлээ
Хэт халалт үргэлжилнэ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ
Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
ТЦА: Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хассан
Гал түймрийг бүрэн унтраалаа
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
Хуурамч валют солиулахыг завджээ
Ажиллаж байсан компанийн хөрөнгийг завшин, бусдад шилжүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдана
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он