Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Шоронгийн удирдлагуудын и-мэйл задарч А.Навальныйг тамладаг байсныг илчиллээ

2024/10/23
В.Путины эсрэг тэмцлээрээ алдартай, ОХУ-ын сөрөг хүчний лидерүүдийн нэг агсан, тулаант видео тоглоомд хүртэл мөнхөрсөн Алексей Навальныйг хорьж байсан шоронгийн удирдлага болон дээгүүр албан тушаалтны хоорондоо бичсэн и-мэйлийг нэрээ нууцалсан эх сурвалж задалжээ. Биеэ даасан хэвлэл гэдгээрээ алдартай Медуза сонинд гарсан и-мэйлүүдээс харахад шоронгийн хуягууд санаатайгаар тэсвэрлэхийн аргагүй хүнд нөхцөл үүсгэж, А.Навальныйг байж болох бүхий л аргаар тамладаг байсан нь ил болсон байна. Ноцтой мэдээлэл агуулсан олон тооны и-мэйлийг Холбооны засан хүмүүжүүлэх албаны хуулийн хэлтсийн дарга Илья Круглышев, ОХУ-ын төвийн Владимирийн тойргийн ИК-6 засан хүмүүжүүлэх газрын ажилтнууд бичжээ. Жишээ нь, 2023 оны аравдугаар сард шоронгийн харгалзагчийн бичсэн нэгэн и-мэйлд А.Навальныйгийн салхилах эрхийг хассан талаар маш тодорхой бичсэн байна. И.Круглышевийн бичсэн и-мэйлд шоронгийн харгалзагч нар Навальныйгийн хувийн шууданг уншиж, ар гэр, найз нөхөд, хамтран зүтгэгчидтэйгээ утсаар холбогдоход яриаг нь чагнах, өмгөөлөгчтэйгээ солилцсон хуулийн бичиг баримтуудыг шалгах, Навальныйгийн нэрийн өмнөөс олон нийтийн сүлжээнд оруулсан хамтрагчдынх нь нийтлэлүүдийг устгах зэргээр хатуу хянадаг байжээ. Мөн эрүүл мэндтэй холбоотой олон зөрчил илэрсэн нь түүнийг үхэлд хүргэсэн байж болзошгүй гэж Медуза таамаглажээ. Учир нь, Алексей Навальный даралт ихсэх өвчтэй байсан ч биеийн байдал нь муудахад шоронгийн шийтгэл хэмээн эм өгөлгүй, тамлан зовоодог байсан нь ийнхүү ил боллоо. А.Навальный нь биеийн байдал нь дордсоор энэ оны хоёрдугаар сарын 16-нд нас баржээ. Харин өнгөрсөн сард ОХУ-ын хараат бус хэвлэл The Insider-ийнхан түүнийг шоронд хордуулсан нотлох баримтыг олон нийтэд дэлгэж байв.

Холбоотой мэдээ

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он