Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Өөрчлөгдөж буй Монгол төрх

2024/11/04
ВВС агентлаг – Өргөн уудам тал, эртний нүүдэлчин соёлтой, хурдацтай хотжиж буй, далайд гарцгүй энэ үндэстэн удам угсаагаа хадгалан үлдэж чадах болов уу?

Шандаст хурдан морьдын уралдаан, эртний нүүдэлчин соёлтой, хөгжин тэлж буй орчин цагийн нийслэлтэй Монгол Улс зочломтгой, найрсаг зан, өргөн уудам хээр талаараа адал явдал эрсэн жуулчдыг соронз мэт татсаар. Саяхан гарсан ВВС-гийн Аяллын нэвтрүүлгийн шинэ дугаарт хөтлөгч Люси Хежес тус улсад аялж, Улаанбаатар хотын оргилсон амьдрал, талын нүүдэлчин амьдралын хэв маягийг хамтад нь мэдрээд иржээ.

Өрнө талд нь сунайсан урт Алтайн уулс ноёлсон, өмнөд нутгаар нь говь цөл бүрхсэн, далайд гарцгүй дэлхийн хоёр дахь том улс энэ оронд ээдрээт түүхийн нугачаанд бүрэлдэн тогтсон олон янзын уламжлалтай ард түмэн холилдон амьдарна.

Монголын хувьсгалчид орос цэргийн тусламжтайгаар Хятадын эрхшээгчдийг хөөн гаргасны дараа Монгол улс 1924 онд тусгаар тогтнолоо зарлаж, шинэхэн байгуулагдсан коммунист улсын нийслэлийг Улаанбаатар хэмээн нэрийджээ. Харин 1990 онд Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойшх 24 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам гурав дахин өсөж, 1.7 саяд хүрээд байна. Ийм хурдан хотжиж, өсөж хөгжсөн ч гэсэн тус улс нь өнөөдөр хэдэн мянганы турш энэ нутагтаа амьдарсан уугуул иргэдийн нүүдэлчин соёлоороо хамгийн их танигдаж байгаа.

Манай эриний гуравдугаар зуунаас нааш монголчууд мал маллаж, байгаль дэлхийгээс бүрэн хамааралтай амьдарсаар иржээ. Өнөөдөр ч гэсэн тэдний бараг 40% нь нүүдэлчин. Хүн амын гуравны нэг нь “гэр” хэмээх нүүдэлчдийн уламжлалт сууцанд амьдардаг. Гэр нь нүүдэл хийхэд нэн тохиромжтой бөгөөд жилд хоёроос дөрвөн удаа нутаг сэлгэдэг аж. Хэдий ийм ч хотжих хөдөлгөөн, цаг уурын өөрчлөлтөөр бий болсон цаг агаарын хүндрэлийн улмаас энэхүү нэн эртний амьдралын хэв маягт аюул заналхийлэх болов. “Манайд ийм их цас ордоггүй. Мал бэлчээрт гаргахад маш хүнд болсон. Нэгдүгээр сарын сүүлээс олноороо хоргодож эхэлнэ. Байгаа хэдэн төгрөг маань барагдаж, цаашид амьдрах аргагүй л болж байна даа” гэж Манлай хэмээх малчин эр Аяллын нэвтрүүлгийнхэнд учирлаж сууна.

Улаанбаатар хот хурдацтай хөгжиж, цаг уурын байдал өөрчлөгдөж буй ч өвөг дээдсийнхээ уламжлалыг үргэлжлүүлэн авч явах хүсэлтэй хүн олон. Сүүлийн хэдэн жилд эртний соёлыг сонирхсон, мөнх цасан оройтой уулс, аварга элсэн манханууд, нүдний хараа үл хүрэх хээр талыг үзэхээр тус улсыг зорих жуулчдын тоо өсөж, Монголын аялал жуулчлал сэргэжээ.

Аялагчид 2025 оны наймдугаар сарын 04-13-нд болох Монгол Дерби гэх 10 хоногийн арга хэмжээнээс уламжлалт морин уралдаан үзэж, орон нутгийн иргэдийн мод, эврээр сийлдэг гар урлалд суралцаж, нэгэн цагт хориотой байсан гэх хөөмэйг Түмэн эх ардын дуу, бүжгийн чуулгын тоглолтоос сонсон таашааж болох юм. Жил бүрийн есдүгээр сарын дундуур болдог Алтайн бүргэдийн баяраар эртний уламжлалт бүргэдтэй анчдын үзүүлбэрээс гадна ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад багтсан Баяр наадмын эрийн гурван наадам бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан гээд үзэж, сонирхох зүйлс энд бишгүйдээ л их.

Бүр цаашилбал, нийслэл хотоос холгүй орших Хустайн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж, мөхлийн ирмэгт ирсэн хулан буюу Пержевальскийн адуу, тэнгэр өөд ноцсон мэт өвөрмөц хадан тогтоцтой Гурван сайхан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, Алтайн уулсаар хаданд авирч, явган аялал хийж, цөлд тэмээ унаж, цэлгэр талаар морин дэл дээр давхихаас өгсүүлээд жуулчдын дунд алдаршсан зугаатай зүйлс олон.

Хөдөөний амьдралаас хол хөндий Улаанбаатар хотод Чойжин ламын сүм музей, Гандан хийд гээд уран барилгын үлгэр жишээ болсон олон сүм, хийдтэй. Монгол Улсын сүүлчийн хаан 8-р Богдын гэр Богд хааны өвлийн ордон музей, Монголын түүх, уламжлалт амьдралыг нарийвчлан харуулсан ховор, нандин эд өлгийн зүйлсийг дэлгэсэн эрдэнэсийн сан гэж болохуйц Монголын Үндэсний музей тэргүүтэй дэлхийд танигдсан томоохон музейнүүд ч энд бий.

Зочид, гийчид энд бас нийслэлийн захаар орших “Гэр хороолол”-оор явж, Монголын уламжлалт амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг нүдээр үзэж, биеэр мэдэрч болохоор юм. Гэр хороололд ойролцоогоор 900,000 хүн амьдрах бөгөөд бүгд анх удаа хотод амьдарч үзэж буй малчин байсан хүмүүс. GerHub гэж гэр хорооллын иргэдэд тулгамдсан нийгэм, улс төр, дэд бүтцийн асуудлуудыг хөндөж, айл өрхүүдийг гар урлалд сургаж, бүтээгдэхүүнээ жуулчдад худалдаж, аж амьдралаа залгуулах шинэ, шинэ арга, шийдлийг зааж өгдөг ашгийн бус байгууллага байдаг юм байна.
GerHub-ийн нийгмийн инновацийн ахлах Азбаярын Дариа “Гэр хорооллынхон бүгдээрээ орон сууцанд амьдрах хүсэлтэй гэж хүмүүс буруу боддог. Юу гэж малчин байсан хүмүүс чинь дөрвөн хананы дунд хашигдаж амьдрах дуртай байх вэ дээ. Тиймээс бид үүнийг жуулчдад ойлгуулъя гэж зорьсон юм” хэмээн үйл ажиллагаагаа тайлбарлалаа.

Гэхдээ хот, хөдөөгийн хаана ч очсон халуун дулаан сэтгэлтэй энэ ард түмэн хэнийг ч ялгалгүй угтан авдаг нь хамгийн сэтгэл эзэмдэм чанар юм гэж аялагч Хежес уулга алджээ.

Нүүдэлчин монголчуудын дунд орж, хэсэгхэн ч гэсэн хамт амьдарч үзсэн Хежес аяллынхаа талаар дүгнэхдээ “Хөл хөдөлгөөн тасардаггүй шуугиант Лондон хотоос ирсэн би зэлүүд газар яаж зохицохоо мэдэхгүй байсан. Гэтэл эндхийн хүмүүс маш найрсгаар угтан авсанд нь мэл гайхаж хоцорлоо. Дэлхий дээрх хамгийн хүн багатай нутаг ч гэлээ том, том хотуудтай харьцуулахад уйдаж, ганцаардахгүй газар ажээ” гэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна
Богдхан ууланд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Богдхан ууланд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд
Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ой, улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит бөхийн барилдаан болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1615 болжээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Тэтгэврийн реформ, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэлд дэлхийн банктай хамтран ажиллана
Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Дугуйтай-Улаанбаатар марафон 2025" тэмцээний үеэр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно
Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он