Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

В.Путин, Ши Жинпин нар 20 насаар залуужжээ

2024/11/04
ОХУ-ын ФСБ буюу Холбооны аюулгүй байдлын албанаас жил бүр гаргадаг хуанлийн ирэх жилийн хувилбарыг гаргаж, тус улсын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин нарыг нэлээд гоёчилсон маягаар дүрсэлсэн нь олны анхаарлыг ихээр татаж байна. ФСБ-ийн энэхүү хуанлийг уран зургаар чимэглэж гаргадаг нь төрөл бүрийн шүүмжлэл дагуулахаас гадна элэг доог, хөгжилтэй яриануудыг ч араасаа дагуулдаг. Ирэх оны хуанли нь 2023, 2024 оны адил ОХУ-ын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэлд голлон анхаарал хандуулжээ. Гол нь 2025 оны хувилбарын нүүрэнд Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийг бариу хар богино цамцтай, булчин шөрмөс нь зангирсан, танхайдуу маягийн залуус Москвагийн Улаан талбайд зогсож гэрэл зургаа татуулсан байдалтай дүрсэлсэн нь ярианы сэдэв боллоо.

В.Путинийг дайны ялалтын бэлгэдэл “Z” үсэг богино цамцтай, ойролцоогоор 20 орчим насаар залуужуулсан бол Ши Жинпинийг түүнийг архан талд хар өнгийн поло богино цамцтай, цээжиндээ алтан луугийн дүрстэй, мөрөн дээрээ Хятадын төрийн далбаатай дүрсэлсэн байна. ОХУ-ын аюулгүй байдал, улс төрийн талаар ном бичсэн Иан Гарнер ФСБ В.Путин, Ши Жинпин нарыг тэгж дүрсэлсэн нь туйлын егөөтэй хэрэг аж. ФСБ жил бүр хуанли гаргахдаа хамгийн гомоэротик зургаар чимэглэдэг онцлогтой. Энэ нь тус улсын хуулиар ЛГБТК+-ийг сурталдсан хориотой үйлдэл юм гэжээ.

Хуанлийн бусад зураг нь Украин болон барууны ертөнцийн эсрэг чиглэсэн суртал ухуулгын шинжтэй. Гэхдээ энэ нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тогтсон уламжлал гэж болно. Нэгдүгээр сарын зураг нь ОХУ-ын далбаатай, гялалзсан чамин хуягтай хүлэг баатар эр Украин, Европын холбоо, Польш, Их Британи, АНУ, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагчдын бэлгэдэл солонгын далбаа бүхий хуягтай арай жулдрай эрийг цавчиж буйгаар дүрсэлжээ. Харин тэдний ард 2021 оны нэгдүгээр сарын 06-нд Д.Трампыг дэмжигчдийн дайралтад өртсөн Капитолын барилгыг утаа суунаглаж, шатаж буйг харж болно.

Аравдугаар сарын чимэглэлд тэр чигтээ улс төрийн суртал ухуулга шингээж, ФСБ-ын бүрэн зэвсэглэсэн хоёр цэргийг харуулсан бол арваннэгдүгээр сарыг ФСБ-ийн офицер Украинийн Мариупол хотын нэгэн автобусны буудал дээр сууж буйгаар дүрсэлсэн нь ОХУ дайн эхлүүлснээс хойш эхний хэдэн сард амжилттай байлдаж байсныг төлөөлүүлсэн бололтой.

Харин арванхоёрдугаар сарын зураг дээр өвч зэвсэглэсэн цэрэг эр Онгон Мариагийн зургийн өмнө сүсэглэж буйгаар дүрсэлсэн нь В.Путиний дэглэм дэх Үнэн алдартны шашныг дэмжсэн агуулгатай болжээ.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он