Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг улсын комисс хүлээж авлаа

2024/11/05
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох Тавантолгойн ордоос нүүрсийг вагонд ачиж тээвэрлэх логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комиссын дүгнэлтээр байнгын ажиллагаанд оруулахад бэлэн боллоо.
 
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 89 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК нь ТНАЛТ төслийн багц 1-4 -д Захиалагчийн хяналтыг амжилттай хэрэгжүүлэн ажилласан юм.
 
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийг байгуулснаар жилдээ 20 сая тонн, цагт 3500 тонн түүхий нүүрсийг дэлхийн жишигт нийцсэн технологийн дагуу бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтайгаар хоёр улсын хил хооронд зөөж тээвэрлэх юм. Ингэснээр нүүрс тээврийн зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болох юм.
 
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг ашиглалтад оруулах талаар Монгол Улсын аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Улсын комиссын актыг 2024 оны аравдугаар сарын 01-ний өдөр гаргасан байна. Тус актад “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/303 дугаар тушаалд заасны дагуу “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажил“-ыг хангасан гэж үзсэн талаар дурджээ.
 
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь нэгдсэн удирдлагын байр, засварын төв агуулах, уурын зуух зэрэг үндсэн барилгаас гадна бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагон тэжээгч тоног төхөөрөмж бүхий дагалдах байгууламжаас бүрдэнэ.
 
Засгийн газрын ойрын хугацаанд хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбосноор экспортын ачаа тээврийн эргэлтийг илүү сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой боллоо гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он