Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хөшигний цаадах хамгийн хүчирхэг хүн

2024/11/13
Америкчууд нэг хүнийг дээш шидэж, хэмжээлшгүй эрхтэй болгочихлоо. Тэр бол бүх цаг үеийн хамгийн хүчирхэг ИРГЭН.

Элон Маск. Яагаад гэж үү? Элон Маск бол Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын хамгийн нөлөөтэй дэмжигч. Тэр мөнгө, цаг зав, Х хүчин зүйлийн нөлөөгөөр бизнес, засгийн газар, дэлхийн мэдээллийн урсгалд үзүүлэх нөлөөллийн ноён оргилд хүрлээ. 

Д.Трамп ахархан дөрвөн жилд л Цагаан ордонд сууна. Э.Маск харин засгийн газар, хэвлэл, бизнес, дэлхий, орон зай, цаг хугацааг үүрд эрхшээн нь байна.

Учрыг нь ойлгохын тулд та эхлээд Э.Маскын сонгуулийн дараах эрх мэдлийн цар хүрээ, галактикийн дайтай амбицийнх нь далайцыг ойлгох хэрэгтэй. Эхлээд эрх мэдэл. Бүр хосгүй их эрх мэдэл. Энэ сонгуулиас харахад улс төр, нөлөөллийн урсгал мэдээллийн голдирол дагаж хөвөрдөг нь харагдлаа. Нэгэн цагт Твиттерийг худалдаж авснаар тэнэг, мангараараа дуудуулж явсан Маск одоо хамгийн хүчирхэг мэдээллийн платформоороо Америкийн эрх баригч намын ашиг сонирхлыг гүйцэлдүүлж байх юм. Х-ийн дэргэд Фокс Ньюз бол овор хэмжээ, хамрах хүрээгээрээ жижигхэн товхимол шиг хумигдаж, баруун зүгийн чиг баримжаа руу хазайж орхижээ.

Х дотор “бужигнуулдаг” Трампын хэвлэлийн хүчирхэг дуу хоолойнууд бараг бүгдээрээ баримт, бахимжаа хоёрыг хослуулахуйн ухааны тод жишээ болжээ. Ингээд Х платформ Трампын засаг захиргааны прокурор, өмгөөлөгч, шүүх, шүүгчээр ажиллана. “Та нар одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсон шүү” гэж тэр Х дээр зарлан тунхагласныг санууштай. Маск ойрын найзуудтайгаа нийлж, олон хүн сонсдог подкастуудыг хийсээр бараг л хэвлэл мэдээллийн бүх суваг урьж залдаг хүн болтлоо Х-ийн хүрээг тэлжээ. Тэр бол найгаж буй энэ дэлхийн хамгийн ховор үзэгдэл.
Илүү томоор төсөөлж үзье. Та өөрийн хүслээр Америкийг улам хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар шийдлээ гэвэл мэдээллийн давамгайлал, улс төрийн өргөн нөлөөлөл хамгийн хэрэгтэйг нэн даруй ойлгож авна. Жишээ нь, сонгуулийн шөнө Мар-А-Лагод очиж хоноод маргааш нь Элон Маскын байгуулсан Трампыг дэмжигчдийн Америка ПАК-д  119 сая ам.долларын хандив өргөсөн байх юм. Үүний хүчээр Ж.Д.Ванс Дэд Ерөнхийлөгч болох эрхийн бичгийг атгаж авав. Тэгээд бүр Трамп, Ванс хоёрыг Америкийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн нөлөөтэй нэвтрүүлэгч Жо Роганы подкастад оруулж өгөв дөө.

Хамгийн биширмээр нь “тэр” эцсийн мөчийг овжин ашиглаж, шоунд нь оролцоод гарахдаа Ж.Роганы дэмжлэгийг Трампад олж өгсөнд байгаа юм. Ингэж Маск Цагаан ордоны томчуудад тусалсны хариуд Засгийн газар дахин байгуулах, хэнийг авах, хасах бүхий л шийдвэрт оролцох хязгааргүй эрхийг олж авлаа. Америкт түүн шиг ийм улс төрийн нөлөөтэй хүн өөр үгүй.

Яриаг нь сонсоод байгаарай. Асар өндөр эрмэлзлэлтэй. Үзэл бодлоо тойруулан ярьж, мөлжсөөр олон гарагийн тогтолцоот ирээдүйг бидний өмнө бүтээж орхидог, тэр. Манай төрөлтний ирээдүй бүхлээрээ хэр эрмэлзлэлтэй байхаас хамаарна гэдэгт Э.Маск гүнээ итгэдэг. Сансар огторгуйг эрхшээх, хиймэл дагуул, оддын аялал, колоничллоор тэнд хүрнэ гэдгийг та бидэнд амархан ойлгуулчихна. Дэлхийд монополидсон СпейсИкс компани нь ч НАСА-гийн ганц найдвар.

Хамгийн гол нь, дээрх бүгдээс нэлээд өргөн хүрээний ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа юм. Яахвэ, Трампын Цагаан ордонг улам дэмжих үү, эсвэл Маск түүнийг хорьж, хязгаарлах уу гэдгийг одоо хэлэхэд бэрхтэй. Тэртэй тэргүй, мэдээллийн асар том урсгалыг атгаж байгаа хүн олон нийтийн харах өнцгийг хааш нь ч чиглүүлчихэж чадна даа.

Холбоотой мэдээ

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он