Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Битүү шөл...

2024/11/22
Битүү шөл. Багахан шөлөнд, мах ногоог хачирлаж хийгээд элдэж тосолсон гурилыг савны хананд наалдуулан хучиж жигнэдэг шөл. Энэ шөл яв, явсаар улс төрийн санаа зорилго бүхий объект болчихно чинээ хэн санах билээ. Энэ сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр. Эл өдрийн гол хоол нь “Битүү шөл” гэж УИХ-ын Тамгын газраас нийтэд зарлалаа. Автор нь “ЭэчДий Лхагва”. Нэгэн цагт Соёлын сайдын толгойлж асан “Монгол HD” телевизийн албаны дарга явсан Э.Лхагва ийм санал санаачилга гаргажээ. Анхдугаар Үндсэн хуулийн үзэл сунаа, Улс тунхаглахын чухлыг нийтэд сурталдах бус “битүү шөл” төдийхнөөр сурагчдын сэтгэлгээг хуурч байгааг чухам хэний явуулга гэж ойлгох вэ, бүү мэд.

Уг нь нийтийн соёл гэдэг зүйл өөрөө аяндаа үүсэн бий болоод олон зууныг гаталж энэ манай цагт ирээд тогтсон уламжлал мэт болдог зүйл. Цагаан сарын гол идээ нь бууз, наадмын гол идээ нь хуушуур юм чинь, Улс тунхагласны өдрийн гол идээг битүү шөл болгоё гэж чухам хэн санадаг байна. Санах нь ч дүүрч түүнийг нь мэдээллийн эрин зуунд бахархалтай нь аргагүй албан бичиг хэлбэрээр тараачихсан байдаг. Тэр “хачин” тогтоолынх нь гол утга нь баярын зоог нь битүү шөл байгаад түүнийг нь 11-р сарын 26-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ битүү шөл хийж идэх даалгаврыг бага, дунд, ахлах ангийнханд өгөхөд чиглэсэн байгаа юм. Даалгавар нь сүүлдээ гүүглээс жорыг нь хайж олоод гэрийнхэнтэйгээ сельфидэх болж хувирна. Битүү шөл хийж идэх нь бүү хэл тийм материалгүй ч гэр бүлүүд байгаа. Гэр бүлийнхэн биш ах, эгчтэйгээ амьдардаг хүмүүс ч байгаа. Нэг ёсондоо хэтэрхий хэлбэрдэлт сүүлдээ ялгаварлан гадуурхах хэмжээнд хүрэх хүртлээ хэлбийнэ гэсэн үг.

За яахав албан бичиг нэг хэрэг. Битүү шөл гэдэг агуулгатай сурталчилгааг “Соёлын яам”-ны автороор цацаад эхэлжээ. Нэгэн цагт эзэн нь байсан л юм байгаа биз. Гэхдээ байнаа гүйцэтгэх засгаас тэс өмнөө хууль тогтоох засаглалын Тамгын газрын дэд дарга хүн ийм манкурт сэтгэлгээтэй байж болохгүй. Ядахдаа “Соёлын бүтээлч сар” гэдэг малгайн дор нийтэд зарлаж байгаа нь өөрөө асар эмгэнэлтэй зүйл.

Одоогоос гурван зууны өмнө АНУ-ын эх газарт колоничлогчид ирж тэд шашны нэгэн баяр дэлгэрүүлж эхэлжээ. Түүнийг нь 1800-аад оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн “Талархлын баяр” болгох санаачилга гаргаж, айл бүр ширээн дээрээ цацагт хяруулын мах жигнээд тойрч суун баярлах ёстой гэж нэгэн үгэндээ хэлж байлаа. Тамгын газрын аппаратын дэд дарга бүү хэл улсын Ерөнхийлөгч хүн тухайн цагт албан бичиг гаргаж сүржигнээгүй нь өнөөг хүртэл тогтсон уламжлал болтлоо дэлгэрчээ. Гэтэл өнөө цагт, энэ манай үед Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрийн уламжлал хоол нь битүү шөл байх ёстойг хууль тогтоох байгууллагын Тамгын газраас бүх нийтэд уриалж байх ч гэж.

Хууль тогтоох дээд байгууллага битүү шөл зарлаж байхтай зэрэгцээд улстөрд юу өрнөж байна гээч. Спикер нь уул уурхайн компанитай ашиг сонирхлын зөрчилтэй байгаад зогсохгүй нүүрсний хулгайд хардагдаад эхэллээ. УИХ-аас баталсан 2025 оны Төсвийн тухай хууль Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Гадна талд хэдийгээр зээлжих зэрэглэл өсөж байгаа мэт харагдавч бүх үзүүлэлтээр доогуур байрт жагсаад эхэллээ. Легатум олон улсын хүрээлэнгээс гаргадаг ААН-үүдэд ээлтэй улсын жагсаалтад 111-рт, хөрөнгө оруулахад таатай улсын жагсаалтад 116-рт, амьдралын чанартай улс орнуудын жагаалтад 107-рт жагсаж байна. Хууль тогтоох дээд байгууллага арай өөр зүйлд санаа зовж болоогүй юу? Иргэдээ сувиллын хоол баяраараа идэхийг уриалдаг Монгол шиг өөр улс байна уу, гаргаад ирээрэй, харъя...
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
ЗГ: Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
БНУзбУ руу экпортлох 100 мянган хонины эхний ээлжийг тээвэрлэхэд бэлэн болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
НӨАТ-ын сугалаанаас 51,973 иргэн азтан болжээ
Говийн бүсэд усалгаатай тариалан нэвтрүүлэх туршилт амжилттай болж байна
Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд 1520 ам.метр талбайд явган хүний зам засаж байна
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он