Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Монгол Улсад чанартай эмийг хямд үнээр хангах тогтолцооны эхлэл тавигдлаа

2024/11/22

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн долоодугаар сараас Монгол Улсад хэрэглэгдэж байгаа хүний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн.

Уг ажлын үр дүнд өнөөдөр Монгол Улсын иргэд чанартай эмийг хямд үнээр хангагдах тогтолцооны эхлэл тавигдлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн Газрын 2024 оны 42 дугаар тогтоолоор чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг Олон улсын байгууллага болон гадаад улсын үйлдвэрлэгчээс шууд болон дамжуулан худалдан авах эрхзүйн боломжтой болсон. 



Тиймээс Сайд Т.Мөнхсайхан ажлаа авсан даруйдаа ДЭМБ-аас эмийн зохицуулалт, хяналтыг өндөр түвшинд гүйцэтгэдэг хэмээн үнэлэгдсэн улс орны эм үйлдвэрлэгч нартай удаа дараагийн уулзалтуудыг хийсэн. Тухайлбал өнгөрсөн 9 дүгээр сард БНСУ-д ажлын айлчлал хийхдээ тус улсын эм үйлдвэрлэгч  шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай хэд хэдэн удаагийн уулзалт хийж, эмчилгээний өндөр үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Үүний үр дүнд тус улсын нэр хүнд бүхий дөрвөн компанитай Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгож буй 18 нэр төрлийн эмийг худалдан авахаар үнийн хэлцэл хийгээд байна. Өнөөдөр тэдгээр компаниудын нэг болох БНСУ-ын “DONGKOO BIO & PHARM” эмийн үйлдвэртэй ЭМЯ болон ЭЭХХЗГ хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.



Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол улсын Засгийн газар чанартай эмийг хямд үнээр авах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгааг онцлоод ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас хямд үнээр чанартай эм авах зорилго тавьж ажилласан. Өнөөдөр энэ ажлын маань эхлэл тавигдаж байна. Олон улсын туршлагаас харахад энэ төрлийн эмийн хэлцлүүдийн үнэ жилээс жилд буурч, төрөл нь нэмэгддэг. Манай улс ч энэ жишгийг дагаж, улсын хэмжээнд чанартай эмийг хямд үнээр ямар нэгэн тасалдалгүйгээр хангах ажлыг хийх болно гэлээ.

Худалдан авалтын хэлцлийн анхны гэрээг хийсэн БНСУлсын “Dongkoo Bio & Pharm” үйлдвэрийнхэн манай улсад чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг зэрэг 5 нэр төрлийн эмийг экспортлох бөгөөд ижил найрлагатай эмийн гаалийн үнээс дунджаар 50 хувь хямд үнээр зах зээлд нийлүүлж, ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгох юм. Ингэснээр Монгол Улсын иргэд хямд үнэтэй, чанартай эмээр хангагдах тогтолцооны эхлэл тавигдаж байна.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он