Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

ОУСС-д хорт хий алдагдаж байсныг илрүүлжээ

2024/11/25
Олон улсын сансрын станцад хүнс, түлш болон бусад хангамж бүхий гурван тонн ачаа хүргэх даалгавартай очсон ОХУ-ын сансрын нисгэгч станц болон сансрын хөлгийг холбосон хүзүүвчний нээлхийг онгойлгох үеэр хорт хий үнэртэж байгааг анзаарч бусад хамтрагчдадаа анхааруулснаар болзошгүй аюулаас аварсан байна. Өнгөрсөн бямба гарагт Прогресс сансрын хөлгийн хүзүүвчийг нээх үеэр эвгүй үнэр гарч үл мэдэгдэх шингэн бодис дусалж буйг Роскосмосын сансрын нисэгчийн тусламжтайгаар илрүүлж, Пойст модулийн бусад хэсгийг хааж, нэн яаралтай арга хэмжээ авсан гэж НАСА мэдээлэв.

АНУ-ын Хьюстон дахь Агаар, сансрын удирдлагын төвөөс хорт бодис байж болзошгүй эвгүй үнэр гарсан мэдээллийн дагуу сансрын станцын дотоод орчин дахь агаарын чанарыг шинжилж үзэхэд хэвийн хэмжээнд байсан гэнэ. Гэвч russianspaceweb.com зэрэг шинжлэх ухааны танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахим хэвлэл, мэдээллийнхний зүгээс НАСА-г ноцтой нөхцөл байдлыг нуун дарагдууллаа хэмээн үзэж, буруушааж буйгаа мэдэгдлээ. Сая дурдсан цахим хуудасны Анатолий Зак сансрын нисэгчид хорт хий байж болзошгүй эвгүй үнэр илрүүлж, Прогресс хөлгийг яаралтай битүүмжлэх арга хэмжээ авсан нь ноцтой байдал үүссэний гол нотолгоо гэв. Мөн ОУСС дахь АНУ-ын сансрын нисэгч Дон Петит шүршдэг будагтай төстэй үнэр ханхалсан гэж мэдээлснийг ч иш болгожээ.

Өмнө нь дээрхтэй ижил үйл явдал нэг бус удаа болж байсан бөгөөд хамгийн сүүлд л гэхэд 2023 оны хоёрдугаар сард Прогресс хөлгийг сансрын станцтай холбох үед хөргүүрийн системийн даралт алдагдсанаас үүдэлтэй байжээ. Тиймээс, НАСА-гийн зүгээс одоо айх зүйл байхгүй гэж мэдэгдээд байгаа юм.

ОХУ-аас Украинд явуулж буй дайны ажиллагаатай холбоотойгоор санхүүгийн хүндрэл үүсэж, ОУСС дахь Роскосмосын хэсэгт техникийн эвдрэл гарах нь олшроод байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он