Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Монголын цөлд амь аврагдсан Умардын дүрвэгч

2024/11/25
“Исгэрсэн суман дундуур амь зулбан зугтах дөнгөж эхлэл нь байлаа. Түүнээс хойш арван жил хүчирхийлэл, шорон, яргалал гээд үй түмэн зовлон туулсан. Азаар Монголын цөлд амь аврагдсандаа одоо ч би талархаж явдаг” гэж Умард Солонгосын дүрвэгч Пак Жи Хюн нүдэндээ нулимс цэлэлзүүлэн дурсан ярьжээ.

Тэр бол хатуу чанга дэглэмтэй, дэлхий дээр цөөхөн үлдсэн коммунист улсын нэг БНАСАУ-гаас хоёр ч удаа оргож, өнөөдөр аз жаргалтай амьдарч байгаа зоригт эмэгтэй юм. Их өлсгөлөнгийн үе буюу 1997 онд авга ахыгаа өлсгөлөнгөөр үхэхийг харсан Пак Жи Хюн, аавынхаа захиасаар дүүгээ дагуулан оргожээ. Хятадад очоод хүний наймааны золиоч болж, харгис, хүчирхийлэгч нөхрийн гарт очоод зогсохгүй, түүнийг хүнээс их хэмжээний мөнгө зээлж ээждээ өрийн барьцаанд орчихов. Түүнийг арайхийн амьд гарч ирэхэд нь ердөө 5,000 юаниар худалдсан нь тэр аж.

Харгис нөхрийн гарт тарчилж, хоногт 14 цаг тасралтгүй ажиллаж, нэг хүүтэй болсон түүнийг Хятадын цагдаа нар баривчилж, Умард руу буцаагджээ. Нэгэнт улс төрийн хоригдол болсон Пак Жи Хюн дахин зургаан жил шоронд тэвчихийн аргагүй зовсоны эцэст хүүтэйгээ уулзахын тулд сайн дураараа хүний наймаачдын гарт орж, дахин Хятад руу зарагдлаа. Арав гаруй жилийн энэ их зовлон дундуур хүүтэйгээ дахин уулзаж чадсан нь түүний амьдралд тохиосон хамгийн том баярт үйл явдал байв.

Ингээд хүүтэйгээ эсэн мэнд уулзсан дүрвэгч эмэгтэй Бээжин дэх БНСУ-ын Элчин сайдын яаманд хандсан боловч бичиг баримтгүйн гэх шалтгаанаар үл тоогджээ.

Аргаа барсан тэр Элчин сайдын яаманд танилцсан хэд хэдэн дүрвэгчийн хамт Монгол Улсыг зохироох санаа нэгтэйгээр зориглож, аян замдаа гарав. Хүү нь зургаахан настай, томчуудын адил хурдан гүйж чадахгүй тулд тэд алгуурхан явсаар Монголын хилд тулж ирсэн гэнэ. Хятадын хилчдэд баригдвал буцаад л аймшигт шорон руу ачигдах учраас дүрвэгчид өмнөхөөсөө хашир, сэрэмжтэй нуугдан явсаар хил давж чаджээ. Ингэхдээ дүрвэгчдийн дунд явсан нэг эр Хятад цагдаагийн машин хулгайлж, ээж, хүү хоёрыг аван хилээр гарсан нь хожим түүний нөхөр болж, тэд хоёр хүүхэд төрүүлж, өнөр өтгөн гэр бүл болсон түүхтэй.

Монголын хил давсны дараа халуун говьд хэдэн өдөр явж, ус, хүнс нь дууслаа. Хааш, хаашаагаа хэдэн арван километрт эзэнгүй цөлд ядарч туйлдсан дүрвэгчид ангаж үхэхийн даваан дээр монгол хилчидтэй тааралдаж, амь аврагдсан байна. Тэд Монголд хэдэн сарыг өнгөрөөсний дараа Бээжин рүү буцаж, Пак Жи Хюн тэндээс нөхрийн хамт Англи улсаас орогнол хүсэж, тийшээ амьдрахаар явжээ. Ийм ч учраас арав гаран жилийн амьдын там шиг амьдралаас нь аварч гэрэл гэгээтэй амьдралд хүргэж өгсөн Монголын цөл, монгол хилчдийг байнга дурсах дуртай гэлээ. Тэр одоо Английн Манчестерт нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байна.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он