Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Япончууд 100 гаруй их наядын нээлт хийж, алтан дээр сууж байснаа мэдэв

2024/11/25
Нийт 230 сая тоннын газрын ховор болон шилжилтийн металлын орд газар илрүүлсэн нь тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох гэнэ. Японы эрдэмтдийн хийсэн энэ нээлт ирэх арван жилийн турш эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх гол хүчин зүйл болж, улам баян болох үүд хаалга нь нээгдлээ гэж эдийн засаг, ашигт малтмал судлаачид дүгнэж байна.

Ниппон сан болон Токиогийн их сурргуулийн сангийн хамтран явуулсан судалгаагаараа Минами-тори-шима арлын ойролцоо, далайн ёроолд их хэмжээний марганецийн бөөгнөрөл байгааг олж илрүүлсэн нь томоохон нээлтэд тооцдогож буй юм. Кобальт, никелийн олон арван сая тоннын бөөгнөрөл нь далайн түвшнээс 5,700 метрийн гүнд байрласнаас үзэхэд олон сая жилийн тэртээгээс далайн усны урсгалд зөөгдөн ирсэн ховор бөгөөд үнэт металууд загасны яс, сэг зэм зэрэгт наалдан хуралдсаар үүссэн гэж эрдэмтэд тайлбарлав.

Кобальт, никель нь шилжилтийн металлын төрөлд багтах бөгөөд цахилгаан машины зай хураагуураар зогсохгүй тийрэлтэт онгоцны хөдөлгүүр, хийн турбин, химийн боловсруулах үйлдвэрт ашигладаг амин чухал бүрэлдэхүүн нь юм. Өөрөөр хэлбэл Япон улс цахилгааны машин үйлдвэрлэлээрээ улам хөгжүүлэх боломжтой боллоо гэсэн үг.

Дээрх сангуудын судалгааны дүнгээс харахад шинэ ордын нөөцийн 610,000 метр тонныг кобальт, 740,000 метр тонныг никель эзэлж байна. Токиогийн их сургуулийн геологийн нөөцөөр мэргэшсэн профессор Ясухиро Катогийн мэдээлснээр уг ордоос жилд гурван сая тонн ашигт малтмал олборлох боломжтой ба шинэ он гарсны дараагаас үйл ажиллагаа нь эхлэхээр төлөвлөсөн гэнэ.

Мөн түүний хийсэн тооцоогоор нэг метр куб кобальтын үнэ 24,300 доллар, ижил хэмжээтэй никелийн үнэ 15,497 доллар. Тэгэхээр ордыг ашигласнаар 610,000 метр тонн кобальт нь 14,823,000,000 доллар, 740,000 метр тонн никель 11,467,780,000 доллар болно. Нийлбэр нь 26,290,780,000 доллар буюу 100 гаруй их наяд төгрөгийн орлого олох боломжтой.

Уг орд нь дээр хоёр шилжилтийн металлаас гадна зэс тэргүүтэй олон төрлийн үнэт элементийн агуулгатай учир дээрх тооцооноос хэдэн арав дахин нугарсан ашиг олох ирээдүйтэй.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он