Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Д.Трамп М.Цукербергтэй эвлэрч үдшийн зоогонд урьжээ

2024/11/28
АНУ-ын Ерөнхийлөгчид сонгогдсон Дональд Трамп өнөөдөр Мета компанийн захирал Марк Цукербергтэй уулзаж, оройн зоог барьсан байна. Тэдний уулзалт Флоридад байдаг Д.Трампын хувийн эдлэн Мар-а-Лагод болсон талаар CBS мэдээлэв. Энэхүү уулзалт нь нэгэн цагт ам муруйж, явсан хоёр эвлэрснийг харуулж байна хэмээн гаднын хэвлэлүүдээр онцолжээ. Фейсбүүкийг үүсгэн байгуулагч М.Цукербург одоогоос гурван жилийн өмнө Д.Трампыг нийгмийн сүлжээний платформоос хөөж, хориг тавьж байсан юм.

Мета компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр М.Цукерберг Дональд Трампын урилгыг хүлээн авч очиж, удахгүй байгуулагдах гэж буй түүний засаг захиргааны гишүүдтэй уулзаж, танилцсан гэлээ. Д.Трампын ажлын хэсгийн дэд даргаар томилогдоод буй Стефен Миллер Мета компанийн захирал бусад бизнес эрхлэгчидтэй уулзаж, ирэх жилүүдэд Д.Трампын эдийн засгийн төлөвлөгөөг дэмжихээ илэрхийлсэн гэв.

“Марк тусдаа сонирхол, эрх ашиг харж байгаа ч гэлээ Трампын удирдлагын хугацаанд Америк орны үндсээр нь шинэчлэх бодлогыг дэмжин ажиллах тухай тэд ярилцсан” гэж С.Миллер цааш нь ярьжээ.

Фейсбүүк компани нь 2021 оны нэгдүгээр сарын 06-нд Нийслэл Вашингтон хот дахь Капитол Хиллд гарсан хүчирхийллийг турхирч, олон нийтийн өдөөн хатгасан гэж буруутган Д.Трампыг сүлжээнээс хасаж байсан юм. Харин 2023 оны эхээр түүний хуучин хаягийг сэргээсэн ч тодорхой хаалтууд тавиад байсныг энэ оны долоодугаар сард цуцалсан юм. Д.Трамп өнөөдрийн байдлаар Фейсбүүк болон Инстаграм хуудастаа нийт 65 сая дагагчтай.

М.Цукерберг өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит аяны хугацаанд нэр дэвшигч Д.Трампыг дэмжих талаар байр суурь илэрхийлээгүй ч найрсаг харилцаатай хандлага гаргаж байсан юм. Харин Д.Трампын хувьд Фейсбүүк платформыг сонгуулийн луйварчдад боломж олгож байна гэж шүүмжилж, М.Цукерберг рүү олон удаа дайрч довтолж байв. 

Холбоотой мэдээ

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он