Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Шунхлай бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа

2024/12/03
“Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны хүндэтгэлийн танхимд "Шунхлай" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй Шунхлай бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг зохион байгууллаа.
 
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.
 
Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ "Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын чиглэлд томоохон үүрэг гүйцэтгэгч “Шунхлай” ХХК нь 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө Улаанбаатар хот, 21 аймагт бизнесийн үйл ажиллагаа амжилттай өргөжүүлсэн үндэсний томоохон компани. 2022-2024 оны хооронд 3 удаагийн бондын хөтөлбөрөөр нийт 93.9 тэрбум төгрөгийг Биржийн бус зах зээлээс хаалттай хүрээнд татан төвлөрүүлсэн байна. Шунхлай газрын тосны бизнесийн үйл ажиллагааны ашиг 2020-2023 оны хооронд жилд дунджаар 47.2 хувь өсөж 2023 оны эцэст 98.8 тэрбум төгрөг хүрсэн талаараа Үнэт цаасны танилцуулгадаа тодорхой дурджээ. Тус компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтээс нийт 80 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бондын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 сарын хугацаатай, 17 хувийн хүүтэй өрийн хэрэгслийг хөрөнгө оруулагчдад санал болгож, хугацааны эцэст үнэт цаасны эргэн төлөлтийг газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт буюу үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоор санхүүжүүлэхээ мэдэгдлээ. Ингээд эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье. “Шунхлай” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье” гэв.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он