Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ

2024/03/29

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эдийн засагт гүйцэтгэх үр нөлөө, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг өнгөрсөн онд баталсан.

Энэ дагуу буюу дээрх аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцаа, компанийн бонд гаргахад тавих шаардлага, хугацаа, өртгийг бууруулж, хялбаршуулах зохицуулалтуудыг бүрдүүлэх, холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хамтран боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо. 

Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ын холбогдох нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулсан юм. Тодруулбал, компаниудыг нийтэд санал болгон хувьцаа гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй байх, нээлттэй болон хаалттай хүрээнд тодорхой дүнгээр жилээс бага хугацаатай бонд гаргахад аливаа барьцаа, батлан даалт шаардахгүй мөн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх тухай хүсэлтийг хялбаршуулсан горимоор хянаж, бүртгэх шийдвэрийг ажлын 10 хоногийн дотор гаргах, нээлттэй болон хаалттай хүрээнд бонд гаргахад андеррайтертай гэрээ байгуулахыг шаардахгүй байх зэрэг зохицуулалтуудыг тусгахаар ажиллаж буй талаар танилцуулсан юм.

Мөн хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн Солонгос, Сингапур, Австрали зэрэг орны зах зээлээ хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээ, тэдгээрийг өөрийн зах зээлд хэрхэн нутагшуулах хүрээнд хийсэн судалгааг танилцуулав. Дээрх улс оронд ашигт ажиллагаа сайтай томоохон компаниудыг нээлттэй болгож, IPO хийлгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хууль тогтоомж, бодлого, зохицуулалтаараа тодорхой дэмжлэгийг үзүүлдэг аж. Тухайлбал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нээлттэй компани болохын давуу тал, IPO хийх үйл явц, тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгөх  зэрэг арга хэмжээг тогтмол хэрэгжүүлдэг байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хороо МҮХАҮТ, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран компаниудад зөвлөгөө, мэдээлэл өгдөг ажлыг тогтмол зохион байгуулахаар хуралдаанаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн МҮХАҮТ-тай хамтран компаниудын удирдлагуудад зориулсан нээлттэй компани болоход тулгарч буй асуудал болон ажлын хэсгийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах, санал солилцох уулзалт, ярилцлагыг ирэх сард зохион байгуулахаар товлолоо. Компаниудыг ийнхүү хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээл идэвхжиж, түүний эдийн засагт гүйцэтгэх үүрэг өсөхийн зэрэгцээ дотоодын компаниудын санхүүжилт татах боломж нэмэгдэж, ашиг орлого нь  өсөх ач холбогдолтой юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол болж байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол болж байна
ОХУ-ын Эрхүү мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай трамбай зэрэг төслийн талаар санал солилцлоо
Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд дунджаас бага орсон байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр 114 сая төгрөгийн үрийн буудай арилжаалагджээ
Э.Анхбаяр: Дөрвөн сартай хүүхэд улаанбурхан өвчнөөр эндлээ
​З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноожээ
"Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлажээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсжээ
Алслагдсан 13 цэгт үе шаттайгаар 5G сүлжээг асаана
​Японы эрдэмтэд давстай усанд задардаг шинэ хуванцар бүтээлээ
​Алтны ханш буурч эхэллээ
Хаврын тариалалтад 32.0 мянган тонн буудайн үр бэлэн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он