Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Ассадыг түлхэн унагасан Аль Жолани гэж хэн бэ

2024/12/09
Нийслэл Дамаск хотод босогчдын цэрэг орж ирснээр 13 жил үргэлжилсэн харгислал, хүчирхийлэл дүүрэн иргэний дайн шувтарч, Ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэм нуран уналаа. Ердөө хагас сар хүрэхгүй хугацаанд цахилгаан мэт довтолгоог жадлан гүйцэтгэсэн хүн бол Абу Мухаммад Аль Жолани. Тэр өнөөдөр Сирид 60 жил ноёрхсон Ассадын гэр бүлийн ноёрхлыг түлхэн унагасан баатар мэт өргөмжлөгдөж байна. Дайны хөлөөс зугтаж, Европ болон бусад орон руу зугтсан сиричүүд гэртээ харихаар яаравчилж эхэлсэн нь Аль Жолани гэх 42 настай залуугийн байгуулсан гавьяаг бататгах шиг болов.

Хаяат Тахрир Аль Шам лалын шашинт бүлэглэлийн толгойлогч Аль Жолани хүчтэй зөрчилдөөн өрнөсөн он жилүүдэд Сирийн баруун хойд нутаг дахь Идлиб мужийн ихэнх хэсгийг хяналтдаа авсан Аль Каидагийн алан хядагчидтай нэгэн цагт холбоотой явсан этгээд аж. Олон улсын хямралын бүлгийн Орчин цагийн мөргөлдөөн болон жихадын үйл ажиллагааг шинжлэх дүгнэх хэсгийн ахлах Жером Древон түүнийг одоогоор Сирийн нутагт гарч ирсэн хамгийн чухал тоглогч хэмээн дүгнэжээ. Учир нь, тэрбээр өнгөрсөн таван жилд Аль Жоланитай хэдэнтээ уулзаж явсан учир энэ талын мэдээлэл сайтай нэгэн юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр Хаяат Тахрир Аль Шам бүлэглэл Сирийн хамгийн том хот Алеппод гэнэтийн дайралт хийж, мэдэлдээ авснаар Башар Аль Ассадын хувьд сүүлийн арав гаруй жилд тулгараагүй томоохон сорил тулж ирж, олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй “салганасаар” өнөөдөр Москвад очиж, орогнохдоо тулаад байгаа юм.

1982 онд Саудийн Арабт төрсөн, эцэг эхээс нь Ахмед Хуссейн Аль Шара хэмээх нэр хайрлажээ. Эцэг эх нь улс төрийн хэргээр Сириэс цөлөгдөж, хилийн чанадад төрсөн Аль Жолани 1980-аад оны сүүлээр Сирид  гэрийнхнийхээ хамт эргэж ирж, 2003 онд Ирак дахь Аль Каида бүлэглэлд элсэж, АНУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг тулалдаж явсан аж.

АНУ-ын холбогдох албан газрын мэдээллээр Аль Жолани нь Ирак дахь Америкийн шоронд нэлээд хэдэн жил хоригджээ. Түүнээс хойш хэсэг сураггүй байснаа Сирийн иргэний дайн эхлэхэд Аль Каидагийн жигүүр Нусра Фронтыг байгуулж, иргэний дайнд оролцсон нь өнөөгийн Хаяат Тахрир Аль Шамын эхлэл. Иргэний дайны жилүүдэд лалын шашны уламжлалаар дайчны нэр авсан нь дээрх Абу Мухаммад Аль Жолани юм. Гэхдээ Хаяат Тахрир Аль Шамыг толгойлох хугацаандаа олон улсын жихадист хөдөлгөөнөөс зайлсхийж, Сири дахь зохион байгуулалттай засаглал бий болгоход төвлөрөн ажилласан нь түүний олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дипломат шийдэл байсан гэж ажиглагчид хожим бичжээ. Магадгүй, ингэж лалын шашны экстремист, террористуудаас зайгаа барьж, нэрээ цэвэрлэснээр Сирийн ард түмний дунд эерэгээр үнэлэгдсэн гэж дүгнэж болох нь.

Түүний муугүй зохион байгуулагч, удирдан чиглүүлэгч, улстөрч болохыг харуулах үйл явдал хэд хэдийг нэрлэж болох юм. Сүүлийн жилүүдэд Аль Жоланигийн бүлэглэлийнхэн мэдэлдээ авсан газар нутагт засаг захиргааны зохион байгуулалт хийж, татвар хураах  тогтолцоо бүрдүүлж, хязгаартай ч гэсэн олон нийтийн эрх ашгийн төлөөх үйлчилгээний дэд бүтцийг шинэчилж, оршин суугчдадаа үнэмлэх болон бусад бичиг баримт олгож эхэлэн талаарх мэдээлэл НҮБ-ын тайланд оржээ. Гэвч авторатори тактик ашиглаж, тэрс үзэлтнүүдийг мөрдөж мөшгих, тамлан зовоох, амыг нь барих зэргээр ноцтой зөрчил олноор илэрдэг нь цаагуураа нэгийг бодогдуулам. Зарим хашир ажиглагч Аль Жолани болон түүний шашны суртал номд баригдмал бүлэглэлийнхэн Сирийн засгийн эрхэнд гарвал лалын шашны хатуу хууль хяналт тогтсон улс болж магадгүй гэж сэрэмжлүүлжээ. Мөн тэд Сирид талибууд дахин төрийн эрхэнд гарсан Афганистан шиг болох эрсдэлтэй гэж дүгнэсэн нь бас ч гэж нэгийг бодогдуулам.

Хэдийгээр Башар Аль Ассадын гэр бүл зургаан арваны турш засаг барьж, дарангуйлагч цол гуншин хүртсэн ч гэлээ шашин, хүний эрхийн тал дээр харьцангуй нээлттэй бодлоготой байсныг олон улсын ажиглагчид сануулжээ.

Ерөнхийдөө Сирид ямар Засгийн газар гарч ирж, сиричүүдийн хувьд заяа хааш эргэх вэ гэдэг эргэлзээтэй асуулт сүүлийн үед хамгийн ихээр хариулт хайж байгаа юм.

Учир нь, Идлибийг захирсан Хаяат Тахрир Аль Шам бол консерватив хандлагатай, суннитийн хатуу үзэл сурталтай бүлэглэл юм. Тэгээд ч сөрөг хүчнийхэнтэй хамтарч хийсэн гэнэтийн довтолгоонд оролцсон хүчний ихэнх хувийг шашны сектүүд бүрдүүлж байгааг ч эргэн санууштай. Тэгэхээр Аль Жолани Сирийг нэгтгэж чадсан ч үлдсэн замналаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг асар том сорилттой тулгараад байна.

Ажиглагчдын бас нэгэн сонирхолтой дүгнэтээс хүргэхэд тэд Аль Жоланийг Украинийн Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй зүйрлэж байна. Учир нь, Орос, Украинийн дайны эхэн үед В.Зеленский урлагийн хүн гэдэг утгаараа нэлээд басамжлуулж байсан бол дайны явцад жинхэнэ улстөрч болж өндийсний адилаар Аль Жолани нь алан хядагчаас Сирид бугласан дарангуйллын дэглэмийг түлхэн унагасан баатар болон хувирлаа. Харин Аль Жолани В.Зеленский шиг ардчилсан үзлийг ойлгож, баримталж чадах болов уу?

Дамаск хотыг авсны дараа босогчдын толгойлогчийн хэлсэн үг Сирийн шинэ эриний эхлэлийг тунхаглахын зэрэгцээ гол төлөв Иранд чиглэсэн нь шууд дайн зарласан явдал ч байж мэдэх юм.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он