Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

БНСУ-ын Ерөнхийлөгчийг цаазлах уу, бүх насаар нь хорих уу

2024/12/10
Ахархан настай дайны онц байдал зарлаж, улс орноо зургаан цагийн турш бужигнуулж орхисон Юн Сүк Ёлийн хэрэг өндрийг авсаар. БНСУ-ын Хууль зүйн яамнаас өчигдөр Ерөнхийлөгчдөө хилийн хориг тавьчихлаа. Энэ нь аливаа улс орны хууль хэрэгжүүлэгч байгууллагаас төрийн тэргүүндээ хилийн хориг тавьсан маш ховор тохиолдол гэдгийг онцлох хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас хамаарал бүхий хүчин зүйлсэд нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэний үндсэнд Өмнөд Солонгосын Дээгүүр албан тушаалтнуудыг шалгах Авлигатай тэмцэх хэлтсээс гаргасан хүсэлтээр холбогдох яам тийнхүү шийдвэрлжээ.

БНСУ-ын Үндэсний Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээлснээр Юн Сүк Ёлийг олон нийтийг үймээн самуун, зэвсэгт бослогод турхирсан, эрх мэдлээ буруугаар ашигласан зэрэг үндэслэлээр тус улсын цагдаа болон прокурорын байгууллагаас явуулсан шалгалтын үр дүнд яллагдчаар татах санал дээд газартаа хүргүүлсэн гэж байна. Энэ ч утгаараа хууль ёсны шаардлагад нийцсэн тохиолдолд Юн Сүк Ёлийг зөвшөөрөлгүйгээр баривчлах боломжтойг нэмж хэллээ.

Өмнөд Солонгосын хуулиар зөвшөөрөлгүй баривчилгааг онц ноцтой гэмт хэрэгтэнүүдэд явуулдаг. Ерөнхийдөө, хилийн чанад руу оргон зайлах эрсдэлтэй, хэргийн нотлох баримт устгаж болзошгүй сэжигтэнд хилийн хориг тавьж, шүүхийн зөвшөөрөлгүйгээр яаралтай баривчилгаа явуулж болно. Өөрөөр хэлбэл, сэжигтэн Юн Сүк Ёльд хилийн хориг тавьсан нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр яаралтай баривчилж буйгаас өөрцгүй гэсэн үг юм.

Хуулийнхан дайны онц байдал зарласан хэргийг эх орноосоо урвасантай адилтган үзэж байна. Тэгэхээр дээр дурдсанчлан Юн Сүк Ёль дээр яаралтай баривчилгаа явуулахаар шийдвэрлэсэн нь түүнийг цаазаар авахуулах эсвэл бүх насаараа хоригдох ялтай гэмт хэрэгт яллагдчаар татсанаас ялгаагүй гэж ойлгож болох нь.

БНСУ-ын Үндэсний Цагдаагийн Ерөнхий Газар өнгөрсөн ням гарагт 150 мөрдөн байцаагч, эрүүгийн тагнуулаар туршлагажсан 30 мэргэжилтэн бүхий баг байгуулан, Юн Сүк Ёлийн хэргийг шалгаж эхэлсэн гэж мэдээлсэн. Ингэхдээ уг баг нь хэрэгт хамаарал бүхий байж болзошгүй хувь хүн, эх сурвалжуудыг ямар нэгэн хуулийн хязгаарлалтгүйгээр шалгах бүрэн эрхтэй гэжээ. Мөн дээр нь БНСУ-ын Үндэсний мөрдөн шалгах албаныхан хүч нэмэгдүүлж, эрх орноосоо урвасан хэрэг үүсгэж, бүрэн хүчин чадлаа дайчлан ажиллахаар болсон гээд тус улсын хууль, цагдаагийнхан бүгдээрээ хөдөлж байгаа нь эцсийн дүндээ хуулийн дээд хэмжээ өгөх эсэх тухай яригдах нь гарцаагүй болж байх шиг байна.

Холбоотой мэдээ

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он