Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Энэ жил хамгийн завгүй ажилласан нислэгийн 10 чиглэл

2024/12/18
“OAG” хэмээн аялал жуулчлал тандалтын компани жил бүр гаргадаг дэлхийн хамгийн завгүй онгоцны нислэгийн чиглэлүүдийн жагсаалтаа гаргажээ. Энэ жил Хонг Конгоос Тайпей чиглэлийн нислэг зогсоо зайгүй ажилласан байна. Ердөө 105 минут ухасхийгээд хүрчих зайд нийт долоон сая суудал зарснаар энэ жилийн хамгийн дээд амжилтыг тогтоосон байна. Тодруулбал, цар тахлын өмнөх үе буюу 2019 онд уг чиглэлд 6.7 сая суудал зарагдаж, сая, сая жуулчин болон орон нутгийнхныг зөөж байсан дээд хэмжээндээ хүрсэн байна. Бараг таван жилийн дараа Хонг Конг-Тайпей чиглэлийн нислэгийн ачаалал хэвийн хэмжээндээ хүрсэн гэж OAG компанийн тайланд онцолжээ. Харин өнгөрсөн жил буюу 2023 онд Сунгапур-Куала Лумпур чиглэлийн нислэг 4.9 сая суудал зарж, тэргүүлж байсан аж. Энэ жилийн жагсаалтын хоёрдугаарт Каир-Жедда чиглэлийн нислэг 5.5 сая суудал зарснаар оржээ. Египет, Саудын Арабын чиглэлийн нислэгээр зорчигчдын тоо өнгөрсөн таван жилийн хугацаанд гайхалтай өсөж, 2019 онд жагсаалтын 14-т байсан бол 2023, 2024 онд ийнхүү дарааллан хоёрдугаарт жагслаа. Сөүлээс Токиогийн Нарита, Осакагийн Кансай чиглэлийн нислэг гурав ба дөрөвдүгээрт оров. Харин түүний араас Сингапурын Чанги нисэх онгоцны буудлын ачаалал өмнөхөөс давж, Сингапур-Куала Лумпур, Сингапур-Жакарта, Сингапур-Банкок гэсэн гурван чиглэлээр дөрөв болон найм, есдүгээр байрт оржээ. Ойрх Дорнод, Европ, АНУ-гаас Дубай-Рияд чиглэлд мөн л хамгийн олон суудал зарж, жагсаалтын зургаадугаарт бичигдсэн бол Нью-Йоркын Жон Кеннедигийн нэрэмжит нисэх онгоцны буудлаас Лондонгийн Хитроу чиглэлийн нислэг аравдугаар байр эзэлсэн байна.

Тэгвэл орон нутгийн хамгийн завгүй ажилласан нисэх онгоцны буудлаар Азиас Жежү-Гимпо, Саппорогийн шинэ Читозоос Токиогийн Ханеда, Фүкүока-Ханеда чиглэлийн нислэг эхний гуравт жагсчээ. Үүн дотроос Жежү-Сөүлийн чиглэлийн нислэг хоногт 39,000 мянган зорчигч тээвэрлэсэн буюу бүтэн жилийн турш 14.2 сая суудал зарсан үзүүлэлтээр нэгдүгээрт орсон байна.

Онгоцны нислэгийн чиглэлүүдэд хийсэн анализаас харахад Египетийн Каир хот Африкийн нислэгийн төв гэж харж болохоор байна. Европын нислэгт Лондонгийн Хитроу манлайлсан бол Нью-Йоркын Жон Кеннедигийн нэрэмжит онгоцны буудал Хойд Америкт тэргүүлж байгаа юм.

Латин Америкт Сан Хуан-Орландогийн нислэг нэгдүгээрт орж, Лима-Сантьягогийн нислэг удаалсан бол Ойрх Дорнодод Жедда-Каир, Дубай-Риядын нислэг хамгийн ачаалалтай ажиллажээ. Жедда-Риядын чиглэл шилдэг арав дотроо хамгийн хурдан өсөлттэй чиглэл болсон нь хүчин чадал нь жилээс жилд 10%-иар нэмэгдэж, тээвэрлэх зорчигчийн тоо 8.7 саяд хүрсэн байна.

Дээрх жагсаалтыг тухайн нислэгийн чиглэл хооронд зорчигч суудлын тоог харгалзан үзэж гаргасан гэж OAG компани тайлбарлажээ.

Гэвч Transport & Environment хэмээх тээврийн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөг судалдаг байгууллагын мэргэжилтэн Маттео Мироло “хэдийгээр олон улсын болон орон нутгийн агаарын тээвэр хөгжих нь нэг талаасаа таатай сайхан мэдээ боловч байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөрөө тун таагүй явдал юм” гэжээ. Учир нь, 2022 оны байдлаар дэлхий даяар хүний үйл ажиллагаанаас улбаалан ялгарсан нүүрстөрөгчийн хийн бохирдлын 2.1%-ийг агаарын тээврийн салбар эзэлж байсан бол энэ оны байдлаар 3.5%-д хүрч нэмэгдээд байна.

Дэлхийн хамгийн завгүй ажилладаг онгоцны нислэгийн чиглэлүүд:
  1. Хонг Конг – Тайпей
  2. Каир – Жедда  
  3. Сөүл – Токио
  4. Куала Лумпур – Сингапур
  5. Сөүл – Осака
  6. Дубай – Рияд
  7. Бангкок – Хонг Конг
  8. Жакарта – Сингапур
  9. Бангкок – Сингапур
  10. Нью-Йорк – Лондон

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он